2019 оны 4 дүгээр сарын 18.19-ний өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран байгууллагын нийт 28 ажилтан, албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Тус үзлэгээр дотор, мэдрэл, чих хамар хоолой, арьс харшил, хэвлийн эхо, нүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж ажилтан, албан хаагчдын шинжилгээний хариу болон өвчлөлд эмчилгээ, эмнэлзүйн зөвлөгөө өгөв.
Үзлэг, шинжилгээ хийлгэхэд туслалцаа үзүүлж, хамтран ажилласан аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч нар, эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлье.