Эрүүл мэндийн яамнаас ОУСувилагчдын өдрийг “Нийгмийн эрүүл мэндэд Сувилагч бидний оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас ОУСувилагчдын өдрийг “Нийгмийн эрүүл мэндэд Сувилагч бидний оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй билээ . Олон улсын Сувилагчдын өдрийг угтсан ажлын хүрээнд Иргэдэд эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх зорилгоор Баруун Урт сумын ЗДТГ, Баруун Урт сумын 2-р багийн ажлын албатай хамтран ” Эрүүл орчин амьдралын баталгаа” аяныг эхлүүлээ. Аянд Баруун Урт сумын 2-р багийн 160 өрх, малчин 14 өрхийг сонгон авч тэдэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгааг хүргэх, эрүүл амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг иргэдийн оролцоотой хийж уг багийг эрүүл орчин бүрдүүлсэн загвар баг болгохоор ажиллаж байна. 2-р багийн иргэд та бүхнийг гэр бүл болон өөрийнхөө эрүүл мэндийн төлөө орчин нөхцөлөө сайжруулж эрүүл орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх аянд нэгдэхийг УРИАЛЖ байна

Check Also

2024 ОНЫ 11 сарын СТАТИСТИК МЭДЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *