Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлалт онол практикийн бага хурлаа 2019 оны 03 сарын 29 нд амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурал нь эмч мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих , судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой. Энэ удаагийн хуралд 8 сэдвээр 19 эмч нар илтгэл тавьж оролцлоо. Судалгааны ажлын чанар, үр дүн, шинэлэг тал, эмнэлзүйн ач холбогдол, илтгэгчийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж
Тэргүүн байр – “ Сүхбаатар аймгийн хүн амын дунд бүртгэгдсэн амиа хорлож нас барсан тохиолдлыг судалсан нь” сэдвээр Сэтгэц наркологийн тасгийн эмч Ц Мөнхтунгалаг, Дүрс оношлогооны эмч Ц Ууганмөнх А.Болорэрдэнэ нар.
Дэд байр – “ Сүхбаатар аймагт төрсөн том ургийн тархалт, төрөлтийн эрсдэл хүндрэл” сэдвээр Төрөх нөхөн үржихүйн эмэгтэйчүүдийн тасгийн эмч Г Энэбиш, О Цэнгэлмаа, Э Энхмаа нар.
Гутгаар байр – “Хепатит С вирусын халдварыг вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эмээр эмчилсэн үр дүн” сэдвээр Халдварт , Сүрьеэгийн тасгийн эмч Ж Мөнхгэрэл, Н Оюун нарын илтгэл тус тус шалгарлаа.
Нийт эмч нартаа Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэж ажлын амжилт хүсье.