Олон улсын эмч нарын өдрийг угтан Баруун-Урт сумын 3 дугаар БДС, аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн төгсөөд эмч мэргэжлээр суралцах сонирхолтой 31 сурагчийг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч нарын ажилтай танилцуулах аялал 4 хоногийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Танилцах аяллын төгсгөлд МУ-ын хүний гавьяат эмч Х.Батмөнх, аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч нарын төлөөлөл, ахмад сувилагч сурагчидтай уулзалт зохион байгуулж эмч мэргэжлийн онцлог, давуу талын талаар яриа хийж, сурагчдаас танилцах аяллын сэтгэгдлийг сонсов.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, чиглүүлэгч эмч А.Адьяасүрэн, А.Алтантогос, Б.Болорцэцэг, н.Сугаржав, нийт эмч нар болон 3 дугаар БДС-ын захиргаа, сургуулийн нийгмийн ажилтан Ж.Шинэбаяр, багш Н.Жавзандулам, танилцах аялалд идэвхтэй хамрагдсан сурагчдадаа талархлаа илэрхийлье.