Цусны донор эмнэлгийн ажилчидаа хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ

  Сүхбаатар Аймаг Нэгдсэн Эмнэлэг нь цусны донор эмнэлгийн ажилчидаа хүлээн авч хүндэтгэл илэрхийлэн, цусны доноруудын дунд хөгжөөнт “чанга шивнээ” тэмцээн зохион байгуулж, хүндэтгэлийн зоог барив. нөр их ажлын хажуугаар хүний амь нас аврах, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сайн дураараа ямар нэг авлагүйгээр хүмүүнлэг энэрэнгүй сэтгэлээр байнга цусаа өгч, олон мянган айл гэрт бүтэн амьдрал бэлэглэж байдаг та нартаа удахгүй болох “Цусны донорын дэлхийн өдөр” -ийн халуун мэнд дэвшүүлье. Дэмжиж ажилласан нэгдсэн эмнэлгийн удирдлагууддаа баярлалаа. Баяр дээр минь ирж сэтгэлийн хандив өгсөн АНЭ-ийн лаборант Энхтунгалаг эгч болон тэдний гэр бүлд талархал илэрхийлж эрүүл энхийг хүсье.
” Аюулгүй цус цусан бүтээгдэхүүн: Хэнд ч , Хаана ч”

Check Also

“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ”

Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаал , ЭМЯамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн