Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдийн сувилал 2019.06.20 –оос 2019.07.08 хүртэл 2 ээлжээр ажиллаа. Сувилалд ажилчдын нийт 23 хүүхэд хамрагдсан. I-р ээлжинд 1-2 настай 12 хүүхэд, II-р ээлжинд 3-4 настай 11 хүүхэд сувилууллаа. Эдгээр хүүхдийн насны онцлог байдал болон жингийн алдагдалтай хүүхдэд тохируулан уураг, өөх тос, нүүрс ус, илчлэгийг тооцон гаргасан хоолны цэсийн дагуу хооллож, сэргээн засах эмчилгээ ( бүтэн биений иллэг, доргиох иллэг, бумба, шарлага, элсэн эмчилгээ) хийгдэж, 3 төрлийн шимжүүлэг ( хар цай, ясны шөл, шар сүүн )-т ээлжлэн өдөр бүр оруулсан.