НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ МӨРДӨЖ АЖИЛЛАХ ЖУРАМ

                                                                                                                                                                                                                                  БАТЛАВ.

                                                                                                                                                                                 АНЭ-ИЙН    ДЭРГЭДЭХ  ЁС ЗҮЙН  ХЭСГИЙН

                                                                                                                                                                                  ХОРООНЫ   ДАРГА                        У.НАРМАНДАХ

                                                                                                                                                                                                                  ……….оны…..р сарын…..ны өдөр

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ

ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ МӨРДӨЖ АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл:

         Зорилго: Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хамрах хүрээ:  Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажиллагсад хамаарна.

  1. АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороо нь байгууллагын түвшинд эмнэлгийн

мэргэжилтний ёс зүйн асуудлаар санал дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус хөндлөнгийн байгууллага юм.

  1. Хэсгийн хороо нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Эрүүл

мэндийн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, бусад актууд болон хүрээнд үйл ажиллагаа явагдана.

3.Хэсгийн хороо нь үйл ажиллагаандаа  тэгш хандах, шударга ёсыг баримтлах, нууцыг хадгалах, хамгаалах хараат бус байх зарчмуудыг баримтлана.

4.Хэсгийн  хорооны  дарга, гишүүд нь  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс  урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

5.Хэсгийн хорооны албан  ёсны  тогтсон журмын дагуу  үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

6.Хэсгийн хороо нь  хагас жилийн тайланг 5 дугаар сарын 30-ны дотор, жилийн эцсийн тайланг 11 дүгээр сарын 25-ны дотор багтаан салбар  хороонд тайлагнана.

Хоёр: Хэсгийн хорооны эрх, үүрэг

Хэсгийн хороо нь дараах үүрэгтэй:

2.1Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг  зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сурталчлах

2.2.Ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх талаар сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг батлуулж хэрэгжилтийг хангуулах

2.3.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, албан тушаалтан, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, бусад материалыг хүлээн авах, хянан судлаж хэлэлцэн шийдвэрлэх.

2.4.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон тохиолдолд

арга хэмжээ авах саналыг ажил олгогчид хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох мэдээ тайланг салбар хороонд мэдээлж, зөрчлийн мэдээний санд тухай бүр бүртгэх.

2.5.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон тохиолдолд,  зөрчлийн мэдээний санд бүртгүүлэх

2.6.Хэсгийн  хорооны шийдвэрийг  тухайн хамт олон болон олон нийтэд мэдээлэх, хэрэгжилтэнд хяналт тавих

Хэсгийн хороо нь дараах эрхийг эдэлнэ.

2.7.Хэсгийн хорооны гишүүд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн талаар гаргасан

асуудлыг  судалж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль, журмын дагуу  зохих арга хэмжээ авах, саналыг  байгууллагын удирдлагад хүргүүлнэ

2.8.Шаардлагатай бичиг баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтан,

гомдол гаргагч иргэдээс хүлээн авах, тэдний тайлбарыг сонсох

2.9.Эмнэлгийн мэргэжилтнийг буруугүй гэж үзвэл тэдний эрх ашиг, нэр төрийг

хамгаалах, сэргээх

2.10.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчигдөд  Хөдөлмөрийн тухай

хууль, холбогдох журмын дагуу зохих хариуцлага хүлээлгэх

2.11.Хэсгийн хорооны шийдвэрийг биелүүлээгүй эмч, эминэлгийн мэргэжилтэн,

байгууллагын удирдлагад  хариуцлага хүлээлгэх тухай саналыг  холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавих

Гурав.Хэсгийн хорооны үйл ажиллагаа

3.1.Үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

3.2Хэсгийн хорооны хуралдааныг сар бүрийн сүүлийн 7 хоногийн Баасан гаригт

хурлыг тогтмол хийх ба шаардлагатай тохиолдолдд  даргын, эсхүл гишүүдийн саналаар  зарлан хуралдана.

3.3.Хурлаар хэлэлцэх асуудлыг  нарийн бичгийн дарга боловсруулж, хурлаас 3

хоногийн өмнө гишүүдэд  хүргүүлэх, гишүүд хэлэлцэх нэмэлт асуудлын саналыг нарийн бичгийн даргад хүргүүлнэ.

3.4.Гишүүдийн олонхи ирсэн тохиолдолд  хурал хийгдэнэ.

3.5.Хэсгийн хороо нь хурлын тэмдэглэл, тогтоол шийдвэр гаргаж салбар хороонд

мэдээлнэ.

3.6.Хуралд дарга, нарийн бичгийн дарга, гишүүд  бүгд таслах эрхтэй оролцох

бөгөөд асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж хуралдаанаас гарсан шийдвэрт  дарга гарын  үсэг зурна. Хэрэв дарга өөр шийдвэртэй бол олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар гарсан шийдвэрт гарын үсэг зурна.

3.7.Хурлаар хэсгийн хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө , ажил үүргийн хуваарь тайланг хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.8Санхүү, төлбөр тооцоотой холбоотой зөрчил маргааныг хэсгийн хороо хамааран шийдвэрлэхгүй.

3.9.Хэсгийн хороны гишүүн нь  хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхолын зөрчилтэй бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос өөрөө татгалзах ба түүнийг хурлаас чөлөөлнө.

3.10.Хэсгийн хорооны гишүүн нь хүндэтгэн үзэх тодорхой шалтгааны улмаас  хуралд

биеэр оролцох боломжгүй тохиолдолд тухайн  асуудалд  цахимаар болон саналаа  бичгээр нарийн бичгийн даргад өгнө. Энэ үед хуралд оролцсонд тооцно.

3.11.Хурлаар  олонхийн саналаар шийдвэрлэх ба татгалзсан санал өгсөн гишүүд

тэдний татгалзсан үндэслэлийг хурлын тэмдэглэлд  нарийвчлан тусгана.

3.12.Хэлэлцэх асуудлаас хамаарч төрийн болон хувийн хэвшлийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн, иргэнийг оролцуулна.

3.13.Хэсгийн хорооны дарга  хэлэлцсэн асуудлыг нэгтгэн дүгнэж, саналын зөрүүтэй

асуудлаар санал хураалтыг явуулж эцсийн шийдвэр гаргана.

3.14.Ёс зүйн зөрчлийг хянан тогтоож, тухайн эмнэлгийн мэргэжилтэнд дараах

байдлаар шийтгэл ногдуулах саналыг байгууллагын удирдлагад хүргүүлнэ.

  • Ёс зүйн сургалтанд хамруулах,
  • Сануулах, хэрэв заасан хугацаанд ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийн мэдээний санд шууд бүртгэх,
  • Хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах ,
  • Ноцтой зөрчил гэж үзвэл мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг ЭМГазрын дэргэдэх салбар хороогоор дамжуулан хяналтын хороонд хүргүүлнэ.

3.15.Хэсгийн хорооны тогтоол шийдвэрийг иргэд албан байгууллагад албан бичгээр хариуг хүргүүлнэ.

Дөрөв. Хэсгийн хорооны гишүүдийн ажиллах чиг үүрэг

Хэсгийн хорооны дарга:

4.1.Дарга нь нийтлэг эрх, үүргийг хүлээхээс гадна хэсгийн хорооны үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангана.

4.2.Хэсгийн хорооны үйл ажиллагааны  зорилгыг тодорхойлох, төлөвлөгөөг батлах

4.3.Хэсгийн хорооны үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах  зохицуулах

4.4.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт сурталчилгааг зохион байгуулах , жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих

4.5.Хэсгийн хорооны хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох, хурлыг даргалан холбогдох асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрийг баталгаажуулах

4.6.Гишүүдэд ажил үүргийг хуваарилан хариуцуулах, удирдамж батлах гүйцэтгэлд хяналт тавих.

4.7.Хэсгийн хороог төлөөлж бусад байгууллага, албан тушаалтантай харилцах , олон улсын болон дотоодын сургалт семинарт оролцох

4.8.Байгууллагын удирдлагаас тухайн жилд зарцуулахаар өгсөн төсвийг зориулалтын дагуу зарцуулж, гүйцэтгэлийг тайлагнах

Хэсгийн хорооны орлогч дарга:

4.9.Хэсгийн хорооны даргыг эзгүй  үед орлоно.

4.10.Хэсгийн хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн ажлын хуваарь, үйл ажиллагааны зардлын төсвийг гишүүдээс санал авч боловсруулж даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.11.Хэсгийн хорооны үйл ажиллагааны тайлан, зардлын тайлан, ёс зүйн мэдээний сангийн мэдээг нэгтгэн гишүүдэд танилцуулах

4.12.Хэсгийн хорооны гишүүний үүргийг давхар гүйцэтгэж таслах эрхтэй оролцоно.

Хэсгийн хорооны нарийн бичгийн дарга:

4.13.Хэсгийн хорооны эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л асуудлаар даргад өдөр тутам туслана.

4.14.Хэсгийн хорооны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, биелэлийг хангах ажилд идэвхитэй оролцох

4.15.Хэсгийн хороны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний биелэлтийг улирал тутам тооцож  хуралд танилцуулан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах

4.16.Хэсгийн хорооны хурлын бэлтгэлийг хангах, хурлаас гарсан шийдвэрийг албажуулах холбогдох хүмүүст хүргүүлэх

4.17.Хэсгийн хорооны мэдээ,тайлан судалгаа гаргах

4.18.Хэсгийн хорооны нэр дээр бичгээр болон цахимаар иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, хүсэлтийг даргад тухай бүр танилцуулж, холбогдох арга хэмжээ авч хариу хугацаанд өгөх.

4.19.Хэсгийн хорооны архив, бичиг хэрэг, нууцын асуудлыг эрхлэх.

Хэсгийн хорооны гишүүд:

4.20.Хэсгийн хорооны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд  хариуцахаар тусгагдсан ажлыг гүйцэтгэнэ.

4.21.Хэсгийн хорооны эрх үүргийн дагуу ажлын хэсэгт орж ажиллана.

4.22.Хэсгийн хорооны эрх үүргийн дагуу хуралд асуудал оруулж хэлэлцүүлж болно.

4.23.Хэсгийн хорооны тайланд үнэлгээ өгнө

4.24.Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд хэсгийн хорооны хуралд оролцох ба  биечлэн оролцох боломжгүй бол асуудлаа саналаа бичгээр  өгнө.

4.25.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох талаар хэсгийн хорооны тогтоолд санал өгөх

Тав. Хэсгийн хорооны үйл ажиллагааны зардалo

5.1.Хэсгийн хорооны санхүүжилт нь байгууллагын төсвийн 0,3%

5.2.Олон улсын байгууллага хандив, тусламжаас бүрднэ.

5.3.Хэсгийн хорооны үйл ажиллагааны зардлыг эмнэлгийн дарга батлана.

5.4.Хэсгийн хорооны гишүүдийн хурлын ирц, ажил үүргийн хуваарь, гүйцэтгэлийг харгалзан  холбогдох журмын дагуу урамшуулал байгууллага урамшуулал олгоно.

5.5.Хэсгийн хорооны 1 гишүүн нь тухайн байгууллагад ажилладагүй тул сар бүр 60000  төгрөгийг олгоно.

5.6. Гишүүдэд зарцуулсан урамшууллыг, батлагдсан төсвийн хүрээнд захиран зарцуулж, тайланг жил бүрийн 1-р сарын 20-ны дотор ЭМГ-ын дэргэдэх салбар хороонд хүргүүлнэ.

ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРОО

Check Also

Ёс зүйн хороо

ёс зүйн хороо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *