СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРОО-НООС 2019 ОНД  ХИЙСЭН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ   

СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРОО-НООС 2019 ОНД  ХИЙСЭН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ                                                                                                                                                                                             2019 он

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Биелэлт хувь
1.    Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх талаар
1. АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны веб хуудсыг тогтмол ажиллуулж эрчимжүүлэх Ёс зүйн хэсгийн хорооноос веб хуудсыг тогтмол ажиллуулж ёс зүйтэй холбоотой хийгдсэн сургалт сурталчилгаа,видео бичлэг, үйл ажиллагаагааг  вэб хуудсандаа тавьж байна. 100%
2 АНЭ-ийн захиргаа АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороо, ажиллагсадтай хамтран гурвалсан гэрээ байгуулах Ёс зүйн хэсгийн хорооноос Эерэг хандлага –Эерэг сэтгэлгээ хэлэлцүүлэгийг 2 үе шаттайгаар  удирдлага, тасаг нэгжийн эрхлэгч, ахлах сувилагч,  мөн эмч эмнэлгийн ажилчдын  дунд  амжилттай зохион явуулж хэлэлцүүлэгнээс Сэтгэлийн түлхүүр – Итгэлийн жигүүр уриа дэвшүүлсэн. Мөн бүх ажилчидтай ёс зүйг төлөвшүүлэх, сайжруулах зорилгоор  гурвалсан  гэрээг байгуулсан.  

 

 

 

100%

3 Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёс зүй хувцаслалт ажлын цаг ашиглалт хяналтын хуудас боловсруулах Ажиллагсдын хувцаслалт, ажлын цаг ашиглалт, биеэ авч яваа байдал, харьцаа хандлага зэрэгт хяналт хийж өмсгөл форм ажлын хувцасаа цэвэр үзэмжтэй өмсөж байгаа эсэхэд үнэлгээ өгч сар бүрийн ажил дүгнэлтэнд тооцож байна  

 

100%

4 Ажиллагсдын ёс зүйтэй холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авах, асуумж боловсруулах Ёс зүйн хэсгийн хорооны гишүүд ярилцаж ёс зүйтэй холбоотой  асуумж  боловсруулж нийт 170 хүнээс судалгаа авч ажилчдын сэтгэл ханамжийг тодорхойлсон.  

 

100%

5 АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны самбар, санал хүсэлтийн хайрцагыг шинэчлэх АНЭ-ийн ёс зүйн хэсгийн хорооны байгууллагын соёлыг сайжруулах ажлын хүрээнд ёс зүйн хэсгийн хорооны самбарыг шинэчлэн мэдээ мэдээллийг ажилчдад хүргэж байна.  

 

90%

6 ЭМГ-ын дэргэдэх ёс зүйн салбар хорооны уялдаа холбоог сайжруулах ЭМГ-ын дэргэдэх ёс зүйн салбар хорооны нарийн бичгийн дарга Тамираатай уулзаж  санал бодлоо солилцож цаашид хийх ажлынхаа талаар ярилцсан. Мөн олон улсын Интермед эмнэлгийн ёс зүйн  үйл ажиллагаатай танилцаж санал бодлоо солилцсон.  

 

100%

7 Ёс зүйтэй эмч эмнэлгийн мэргэжилтэн шалгаруулах АНЭ-ийн ёс зүйн хэсгийн хорооноос Ёс зүйтэй эмч эмнэлгийн мэргэжилтэн шалгаруулах удирдамжийн дагуу ёс зүйтэй ажилчдыг санал хүсэлтийн хайрцаг, фейсбүүк, иргэдийн саналыг авч нэгтгэхэд  Ёс зүйтэй эмчээр гэмтлийн их эмч А.Алтансүх, сувилагч тусгай мэргэжилтнээр цахим үйлчилгээний ажилтан, Уламжлалт СЗЭ- ний сувилагч О.Мөнх-Эрдэнэ, дэмжих үйлчилгээний ажилтан Хилчинжаргал нар  шалгарч цом мөнгөн шагналаар шагнагдаж ёс зүйн самбарт зураг нь тавигдсан.
2.    Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалт сурталчилгаа хийх
1 Шинэ ажиллагсадад ёс зүй, ажлын байранд мөрдөх дүрэм, хөдөлмөрийн хуулиар сургалт зохион байгуулах Шинэ ажилтан сургаж дадлагжуулах хөтөлбөрийн дагуу байгууллагын соёл, ажлын байранд мөрдөх дүрэм, төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн  хөдөлмөрийн хуулиар 16 хүнд сургалт зохион байгуулсан. 100%
2 Удирдах ажилтанд чиглэсэн ёс зүйн сургалт зохион байгуулах Эерэг хандлага –Эерэг сэтгэлгээ хэлэлцүүлэг, сургалтыг АНЭ-ийн  удирдлага, тасаг нэгжийн эрхлэгч, ахлах сувилагч, нарын  дунд  амжилттай зохион явуулж 100%
 

 

3

Эмч сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд чиглэсэн ёс зүйн сургалт зохион байгуулах Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/19 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдийн ёс зүй харьцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЭМНЭЛГИЙН ЭРХ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ” сэдэвт 2 багц цагийн сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС-ийн багш Анагаах ухааны доктор Цэрэнбаттай хамтран зохион байгууллаа. Мөн  УНТЭ-ийн  сувилахуйн чанар, эмнэлгийн тусламж хариуцсан мэргэжилтэн Наранчимэг багшаар “Инээмсэглэл”, “Эерэг хандлага” сэдвээр сургалт явууллаа.Ахмад багш Дэлгэрийн урьж Хандлага сэдвээр лекц уншуулсан. ЭМЯамны дэргэдэх Ёс зүйн хяналтын хорооны гишүүн Өргөдөл гомдол хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн дэд дарга Гурван гал эмнэлгийн Чанар дотоод хяналтын дарга АУ-ын магистр Ш.Оюунчимэг, дэд зөвлөлийн гишүүн Гэмтэл согог судлалын их эмч Болдбаатар, хяналтын хорооны гишүүн Натул эмнэлгийн гадаад харилцаа сургалт эрдэм шинжилгээ хариуцсан захирал Цэрмаа, гишүүн АШУҮИС-ийн багш АУ-ны доктор Баярмаа нар  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага сэдвээр 2 кр сургалтыг 180 хүнд явуулсан

. Нийт  ёс зүйн чиглэлээр 14 сэдвээр нийт 200 гаруй хүнийг хамрууллаа.

1.    “Эмнэлгийн мэргэжилтний хууль эрх зүй”

2.    “Хандлагын тухай ойлголт, харилцааны ур чадвар”

3.    “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”

4.    “Байгууллагын соёл”

5.    “Ёс суртахуун зан суртахууны тухай үндсэн ойлголт”

6.    “Байгууллагын соёл”

7.    “Ухаалаг харилцаа амжилтын үндэс”

8.    “Уучлалт ба хайр” лекц

9.    “Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүй”,

10.  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага

11.  Төрийн албан хаагчийн ёс зүй

12.  Авилгал, Зөрчлийн тухай хууль

13.  Эмнэлгийн мэргэжилтний үнэ цэнэ

14.  Хөдөлмөрийн тухай хууль

15.  ЭМС-ын 406 тоот тушаал

 

 

 

 

 

 

 

 

100%

4

 

Ажилчдад чиглэсэн ёс зүйн сургалт зохион байгуулах ХНМ Д.Эрдэнэтуяа Байгууллагын ажилчдад Төрийн албан хаагчын ёс зүй сэдвээр нийт 82 хүнд сургалт явуулсан. 100%
5 Байгууллагын соелд ажиллагсад сургалт зохион байгуулах Эерэг хандлага –Эерэг сэтгэлгээ хэлэлцүүлэгийн хүрээнд 170 гаруй эмнэлгийн эмч ажилчдад ХНМ Д.Эрдэнэтуяа байгууллагын соёл сургалтыг 3 удаа зохион явуулсан.  

 

100%

6 Ажиллагсдын сэтгэл зүйд үнэлгээ хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх АНЭ-ийн эмч ажилчдын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг илрүүлэх зорилгоор сэтгэцийн эмч нар ажилчдын сэтгэл зүйд үнэлгээ хийж үнэлгээний дүнг ажилчдад танилцуулсан. Үүнд сэтгэл гутралыг үнэлэхэд эмч нарын 12/37,2% хөнгөн, 3/9,3% дунд дэргийн сэтгэл гутрал хариу урвал илэрсэн. Сувилагч нарын 92/77,9% стрессын шалтгаантай хүнд зэргийн сэтгэл түгших хариу урвал илэрсэн байна. Бусад ажилчдын 27/64,2 төрөлхийн сэтгэл түгших хариу урвал өндөртэй байсан бол 2/4,7% стрессын шалтгаантай хүнд зэргийн сэтгэл түгших хариу урвал илэрсэн байна.  

 

 

 

 

100%

 

7

 

 

Дээд байгууллагаас ёс зүйн сургалт авах Эмч мэргэжилтнүүдийн ёс зүй харьцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЭМНЭЛГИЙН ЭРХ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ” сэдэвт 2 багц цагийн сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС-ийн багш Анагаах ухааны доктор Цэрэнбаттай мөн “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага сэвдээр”  2 кр сургалтыг ЭМЯамны дэргэдэх Ёс зүйн хяналтын хорооны гишүүн Өргөдөл гомдол хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн дэд дарга Гурван гал эмнэлгийн Чанар дотоод хяналтын дарга АУ-ын магистр Ш.Оюунчимэг, дэд зөвлөлийн гишүүн Гэмтэл согог судлалын их эмч Болдбаатар, хяналтын хорооны гишүүн Натул эмнэлгийн гадаад харилцаа сургалт эрдэм шинжилгээ хариуцсан захирал Цэрмаа, гишүүн АШУҮИС-ийн багш АУ-ны доктор Баярмаа нартай хамтран зохион байгууллаа.  

 

 

100%

 

 

8

Ажиллагсдын ар гэрийнхэнд сургалт ярилцлага зохион байгуулах Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан АНЭмнэлэг нь тасаг нэгжийн гэр бүл, хүүхдүүдийн төлөөллийг оролцуулан “Бид гэр бүлээрээ аз жаргалтай ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж “Чанга шивнээ” тэмцээн, хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом явуулж “Гэр бүлийн сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа  

 

100%

9 Холбогдох хуул тогтоомжоор сургалт зохион байгуулах Эмнэлгийн ажилчдад Хууль эрх зүйн талаар  мэдлэг олгох, аливаа “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”,  “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль” , “ Ухаалга харилцаа амжилтын үндэс “ сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж  тохиолдож байгаа бодит байдлын талаар нээлттэй  ярилцлага хийх зэргээр  сургалтыг Аймгийн  Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Б.Ариунтуяа, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын авлигаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хяналт шалгалт  хариуцсан мэргэжилтэн Ж.Жаргалсайхан, хууль эрх зүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Д.Сэргэлэнбаяр нараар явуулж нийт  170 ажилчдыг хамруулж 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

100%

                                              3. Ёс зүйн зөрчлийг бууруулах ажлууд
1 Тасаг нэгжүүд дээр талархалын самбар алимны аз жаргалын мод ажиллуулах Эерэг хандлага-Эерэг сэтгэлгээ Хэлэлцүүлэг-2” эерэг хандлагыг бие биедээ бий болгох зорилгоор “ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ “ мөч арга хэмжээг зохион байгуулсан.Залуу эмч нараас шинэ жил арга хэмжээний хүрээнд эмнэлгийн бүх ажилчдын дунд бие биендээ талархалаа илэрхийлэх, хамгийн хамгийн 20 номинаци шалгаруулж дурсгалын зүйл гардуулсан. 100%
2

 

 

 

Ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажилд амжиллтай оролцсон тасаг тэгжүүдийг туршлага судлуулах АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны даргыг  Олон улсын Интермэд эмнэлгийн  ёс зүйн үйл ажиллагаатай  танилцаж санал бодлоо солилцсон. ЭМЯамны дэргэдэх Ёс зүйн хорооны гишүүн АУ-ны доктор, Хууль зүйн ухааны магист хуульч өмгөөлөгч хүний их эмч Цэрэнбат багшаас  ёс зүйн хэсгийн хорооны дарга гишүүд биечлэн уулзаж зөвлөгөө заавар авч  ажил үйлчилгээндээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

100%

3 Авилгал ёс зүйн чиглэлээр боршур, гарын авлага самбар хийж  байршуулах Ажилчдад ёс зүйн мэдлэг олгох санамжуудыг тарааж ёс зүйн чиглэлээр боршур, гарын авлага хийж тасаг нэгжүүдэд тараасан. 100%
4 Ажлын цаг ашиглалтыг сайжруулъя аян зохион байгуулах Өглөө бүр нэгдсэн эмнэлгийн удирдлага, ёс зүйн хэсгийн хорооны гишүүд ажилчдын цаг ашиглалтан дээр хяналт хийж хэвшсэн байна. 100%
3.    Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй сахилга хариуцлага, өргөдөл гомдлын талаар
1 Ёс зүйн чиглэлээр ирсэн өргөдөл гомдлыг бүртгэх АНЭ-ийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд 1 өргөдөл ирснийг бүртгэж авсан.  

 

 

100%

2 Өргөдөл гомдлын хариуг хуулийн хугацаанд эзэнд нь мэдэгдэх АНЭ-ийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой 1 өргөдөл ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж эвлэрүүлэн зуучлах арга хэмжээг авсан  

 

100%

 

3

“Ёс зүйн харилцаа, хандлагын зөрчил гарсан эмнэлгийн мэрэгжилтэнд хариуцлага тооцох журам” боловсруулах Ёс зүйн харьцаа хандлагын зөрчил гаргасан эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох журам боловсруулж мөрдөн ажиллаж байна. ЭМС-ын 2019 оны 19 тоот тушаалы дагуу сургалтыг сар бүр зохион байгуулж сахилга хариуцлага сайжруулах гэрээг хүн бүртэй байгуулсны үр дүнд эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол урьд мөн үеэс буурсан.  

 

 

100%

Нийт 4 зорилтын хүрээнд  30 ажил төлөвлөж 28 ажил нь биелсэн. Төлөвлөгөөний биелэлт   91,3%-тай  байна.

ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ ДАРГА………………………….У.НАРМАНДАХ

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ ТООЦСОН

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮН………………………….. Г.ДЭЛГЭРЧИМЭГ

Check Also

Ёс зүйн хороо

ёс зүйн хороо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *