СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР.
ТУС НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЬ ДООРХ АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООН ДЭЭР ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
- Эм зүйчийн ажлын байр:
- АШУҮИС-ийг Эм зүйч мэргэжлээр төгссөн
- Эм барих эрхийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй
- Харилцаа хандлагыг зөв эзэмшсэн байх.
- Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн.
- Үйлчлүүлэгч мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх,сургалт явуулах чадвартай
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлдэг,харилцаа хандлага сайтай
- Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг
- Тогтвор суурьшилтай ажиллах
2.Сувилагчийн ажлын байр:
- Анагаах ухааны боловсрол олгодог их дээд, коллеж сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн
- Сувилах эрхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй.
- Харилцаа хандлагыг зөв эзэмшсэн.
- Үйлчлүүлэгч, мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх,сургалт явуулах чадвартай
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлдэг,харилцаа хандлага сайтай
- Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг
- Компьютерийн анхан шатны зохих мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет 1 хувь
- 4х6 хэмжээтэй зураг 3 хувь
- Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын нотариатаар батлуулсан хуулбар, хавсралтын хамт
- Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар
- Гурван үеийн намтар
- Хувийн гараар бичсэн өргөдөл
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Хугацаа: Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2019 оны 10 сарын 01-ны дотор АНЭ-ийн Хүний нөөцийн өрөөнд авчирч өгнө үү .
Холбоо барих утас 89778876