САХИЛГА ХАРИУЦЛАГА ,ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ МӨРДӨХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

                      САХИЛГА  ХАРИУЦЛАГА , ЁС  ЗҮЙН  ХЭМ  ХЭМЖЭЭГ  МӨРДӨХ ТАЛААР

            ХАМТРАН  АЖИЛЛАХ  ГЭРЭЭ .        

                                                                                                                                                                                            …….оны……р  сарын………ны өдөр

         Нэг талаас: АНЭмнэлгийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороог төлөөлж:   АНЭ-ийн  дэргэдэх  ёс  зүйн  хэсгийн  хорооны  дарга  Ухнай  овогтой  Нармандах,  нөгөө  талаас: ………………………………..тасаг нэгжийг төлөөлж эрхлэгч, эмч……………………………..овогтой……………………….,ажилтан…………………………овогтой ……………………………нар дор Монгол Улсын ЭМТухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн  ёс зүйг мөрдүүлэх, ажиллагсдын сахилга хариуцлагыг  дээшлүүлэх  зорилгоор   хамтран  ажиллах  зорилгын  хүрээнд дараах  нөхцөлтэйгээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг.Гэрээний агуулга

1.Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ  ЭМСайдын 2013 оны 446 тоот тушаал, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн  ёс зүй 2019 оны 33 тоот тогтоол , Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, хөдөлмөрийн гэрээ  зэрэг  хэм  хэмжээгээр тодорхойлогдоно.

2.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлагыг сайжруулах  талаар  гарсан тогтоол шийдвэрийг  мөрдүүлэн,  хэрэгжилтэнд хяналт тавина.

3.Бүх тасаг нэгжийн эмч, эмнэлгийн ажиллагсад адил тэгш мөрдөнө.

Хоёр: Талуудын хүлээх үүрэг

Талууд нь энэхүү  ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой асуудлыг чухалчлан ойлгож  дараах үүргийг хүлээн авна.

2.1.Энэхүү гэрээг байгуулснаас хойш 2 жилийн туршид  байгууллага дээр  сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана.

2.2.Байгууллагын үйл ажиллагаанд  Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг  тогтоон хуулийг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн тэгш хандах, эрхэлсэн ажлаа  мэргэжлийн өндөр түвшинд хүлээгдэл чирэгдэлгүй үзүүлнэ.

2.3.Эмнэлгийн мэргэжилтэн бүр  нь байгууллагын соёлын дэг журмыг баримталж, үйл  ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах, хариуцлага хүлээх, үйлчлэх зарчмыг баримтална.

2.4.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үл ялгаварлан хүн бүрт тэгш хүртээмжтэй үзүүлнэ.

2.5.Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтална.

2.6.Ажилтан ажиллагсад нь байгууллагын дотоод  журам,  тусламж  үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөж, байгууллагын соёлыг  төлөвшүүлэх, байгууллагаас зохион байгуулж буй ажил үйлчилгээнд идэвхитэй оролцоно.

2.7.Тасаг нэгждээ үүссэн аливаа асуудлын дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв  тайлбарлаж  холбогдох  арга хэмжээг шуурхай авна.

2.8 Байгууллага дээрээ сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж, АНЭмнэлэг, ёс зүйн хэсгийн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

2.9.Хөдөлмөрийн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, бусад хууль болон байгууллагын дотоод журманд заасан ажлын цагийг үр  бүтээлтэй  ашиглаж буй байдалд  тасралтгүй хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг гаргахгүй байна.

2.10.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж  мэргэжил нэгт нөхөд, бусад эмнэлгийн ажилтны нэр хүндэд санаатай болон санамсаргүй байдлаар хөндлөнгийн  хүмүүст шүүмжлэн  ярихгүй байх.

2.11.Эмнэлгийн мэргэжилтэнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй байх.

2.12.Удирдах ажилтан нь албан үүрэгтэй  холбоотой шаардлагыг зүй зохистой тавих ба өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд биелүүлж ажиллах

2.13.Удирдах ажилтан нь эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад зүй бусаар хөндлөнгөөс оролцох, зааварчлах, тулган шаардахгүй байх зарчмыг баримтална.

2.14.Ажлын цагаар болон ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх  үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэж ирсэн тохиолдолд  ажил албан тушаал эсвэл жижүүрийн үүргийг гүйцэтгэхгүй,  этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих;

2.15.Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг чанд мөрдөж, ажлын цаг ашиглалтыг чанд мөрдөнө.

2.16.Ажиллагсдын ёс зүй болон хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлж эрх зүйн чадамжаа   сайжруулах  талаар  сургалт  сурталчилгаанд хамрагдана.

2.17.Ажлын туршлага мэдлэг боловсролоо бусадтай хуваалцан байгууллагын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж хамт олны эв нэгдлийг дээдлэнэ.

2.18.Хамтран ажиллагсдынхаа мэдлэг,  боловсрол, нас хүйс, албан тушаалаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харьцаж, ажлын байрны бэлгийн дарамтгүй байна.

2.19.үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;

2.20.Үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина

2.21. Төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх, шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна

2.22.Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэж ажиллана

2.21. Ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ;

2.22. Албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна;

2.23 Албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна

2.24.Захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ.

2.25.Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай, цэвэр нямбай ашиглах;

2.26.Төрийн болон байгууллагын, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хамгаалах.

2.27.Албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг ,шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, бусад хангамж эдлэхгүй байх;

2.28.Хамаарал бүхий этгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх

Гурав. Ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх:

3.1.Ёс зүйн хэм  хэмжээг хариуцлагатай мөрдөж ёс зүйн зөрчил дутагдалгүй ажилласан албан хаагчийг  шагнал урамшуулалд хамруулна.

3.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.

3.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага хүлээлгэхийг шаардана.

  • уучлал гуйхыг үүрэг болгох;
  • сануулах /үүрэг өгч сануулах/
  • хуульд заасан холбогдох арга хэмжээ авах талаар удирдлагад санал оруулах

Дөрөв.Гэрээний үйлчлэх хугацаа

4.1.Гэрээний үйлчлэх хугацаа 2019 оны. 03 дугаар сарын 23-ны өдрөөс  2021 оны 3 дугаар сарын 23-.ны өдөр хүртэл байна.

4.2.Гэрээний үйлчлэх хугацаа нэг талын бичгээр гаргасан хүсэлт, нөгөө талын зөвшөөрлөөр тус тус сунгаж болно.

Тав. Бусад

5.1.Гэрээг  3 хувь үйлдэж  тал бүр нэг хувийг хадгална.

5.2.Талууд гэрээнд тусгагдаагүй асуудлыг шийдвэрлэхдээ  ЭМТухай хууль, ЭМ-ийн ёс зүйн хэм хэмжээ, болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ                ТАСГИЙН ЭРХЛЭГЧ                                          АЖИЛТАН:

 ДАРГА            /У.НАРМАНДАХ/                   …………………………….                                          ………………………………….     

 

Check Also

Ёс зүйн хороо

ёс зүйн хороо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *