СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНООС 2019 ОНД ХЙИСЭН АЖЛЫН ТАЙЛАН

СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНООС

2019 ОНД ХЙИСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2019.12.30.

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооноос  2019 онд Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг тасралтгүй дээшлүүлэх зорилго тавьж  нийт 4 зорилтын хүрээнд 30 ажил гүйцэтгэх  төлөвлөгөө боловсруулан биелэлтийг тооцон ажиллаж байна.

Тус нэгдсэн эмнэлэг нь  ажилтан албан хаагчид болон  үйлчлүүлэгсдэд “Хууль эрх зүй, ёс зүйн хэм хэмжээ”-г сурталчлах 1 сарын ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллалаа.  Дэмжлэгт удирдлагын хүрээнд  тайлант онд  ёс зүйг бууруулах ажлуудыг хийхэд байгууллагаас 1000,000  гаруй төгрөгийг шийдвэрлэж өгсөн.

АНЭ-ийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд эхний хагас жилийн байдлаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой 2  өргөдөл ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж эвлэрүүлэн зуучлах арга хэмжээг авсан.

Тайлант  хугацаанд  4  удаа хуралдаж  2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө болон бусад асуудлыг хэлэлцэж мөн   “Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны мөрдөж ажиллах журам”-ыг боловсруулж батлуулсан.

1 1.Ёс зүйн хэсгийн хороо нь эхний ажлаа  Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө албан үүргээ гүйцэтгэж ээлжинд буюу жижүүрт гарч буй эрхэмсэг 50 бүсгүйчүүддээ АНЭ-ийн ёс зүйн хэсгийн хорооноос баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажиллах эрч хүчийг хайрласан.Цэцэгт мэндчилгээнд 100000 гаруй төг зарцууллаа.

Ёс зүйн хэсгийн хорооны гишүүд:

  1. Хэсгийн хорооны гишүүд нь Нийт ажиллагсдын төрсөн өдрөөр “МЭНДЧИЛГЭЭ” –г дэвшүүлдэг болсон нь ажиллагсдад эерэг хандлагыг төрүүлж байна.

Зураг- 2  Ээлжинд гарч буй бүсгүйчүүд

2.АНЭ-ийн эмч мэргэжилтнүүдийн ёс зүй харьцаа хандлагыг сайжруулах чиглэлээр  Ес зүйн хэсгийн хороотой  хамтран “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ “ хэлэлцүүлэгийг   2 үе шаттайгаар  зохион байгууллаа.

 ураг- 1 Урилга

“Эерэг хандлага-Эерэг сэтгэлгээ хэлэлцүүлэг-1” арга хэмжээг шинэлэг арга хэлбэрээр удирдлагууд, тасаг нэгжийн эрхлэгч, ахлах сувилагч зэрэг 30 хүнийг  урилгаар оролцуулж  хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсан. Уг сургалтын арга хэмжээний цай, сургалтын гарын авлага, дэвтэр балны зардлыг Ёс зүйн хэсгийн хорооны гишүүд өөрсдөө санхүүжүүлэв.

Зураг- 2 бүх тасаг нэгжийн эрхлэгч,ахлах сувилагч нар

Зураг- 3  2019 оныг уриаг дэвшүүлж баталсан

Уг хэлэлцүүлэгээс бид  бүхэн 2019 онд хэрэгжүүлэх  Уриаг гаргаж  хамт олноороо баталсан. УРИА: “ СЭТГЭЛИЙН ТҮЛХҮҮР ИТГЭЛИЙН ЖИГҮҮР “ дэвшүүлж  ажилтан бүр хэрэгжүүлэх зорилгоор 3 газар ил тод байршууллаа.

3.Удирдлагууд тасаг нэгжийн эрхлэгч,ахлах сувилагч нар өөрсдөөс эхлэн ёс зүй сахилга хариуцлага сайжруулж үйлчлүүлэгч бүрт хүртээмжтэй тэгш тусламж үйлчилгээг  үзүүлэхийг уриалж төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сайжруулах, тогтоол шийдвэрийг мөрдөөх зорилгоор  АНЭмнэлэг, АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороо  хамтран  “Тасаг нэгждээ сахилга хариуцлага ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх”  талаар тасаг нэгжийн эрхлэгч нартай гурвалсан гэрээ  байгууллаа.

Зураг- 4 Сахилга хариуцлагын 3 гурвалсан гэрээ байгуулж буй

4.“Эерэг хандлага-Эерэг сэтгэлгээ Хэлэлцүүлэг-2” арга хэмжээг Амжилтын талст  төвд  бүх  ажиллагсдын хамруулж  “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харьцаа хандлага”, “Байгууллагын соёл”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” зэрэг сургалтуудыг хийсэн. Мөн ХГБХТөвийн дарга О.Балжинням, ахмад багш Дэлгэр  зэрэг  зочин илтгэгч нарыг урьж “Эерэг хандлагын тухай”  “Уучлал хайр” зэрэг  сонирхолтой илтгэлийг явууллаа. Мөн бүх ажиллагсадтай ёс зүй сахилга хариуцлагын зөрчилгүй ажиллахаар гэрээ байгуулсан. 

Зураг- 6 Бүх ажиллагсдын дурсгалын зураг

6.Бүх ажиллагсадтай “ЁС ЗҮЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ САЙЖРУУЛАХ” гэрээг байгууллсан

Зураг- 8 Гэрээнүүд

Зураг -7 Талархал илэрхийлэх агшин
         7.“Эерэг хандлага-Эерэг сэтгэлгээ Хэлэлцүүлэг-2” эерэг хандлагыг бие биедээ бий болгох зорилгоор “ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ “ мөч арга хэмжээг зохион байгуулсан.

Байгууллагын үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг сурталчлах зорилгоор “Сүхбаатарын өнгө” сонинтой хамтран ажиллаж Ёс зүйн хэсгийн хорооноос хийсэн ажлын  талаарх мэдээ мэдээллийг нийтлүүлсэн. 

8.Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/19 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдийн ёс зүй харьцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЭМНЭЛГИЙН ЭРХ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ” сэдэвт 2 багц цагийн сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС-ийн багш Анагаах ухааны доктор Цэрэнбаттай хамтран зохион байгууллаа. Мөн  УНТЭ-ний сувилахуйн арга зүйчээр “Инээмсэглэл”, “Эерэг хандлага” сэдвээр сургалт явууллаа.Ахмад багш Дэлгэрийн урьж Хандлага сэдвээр лекц уншуулсан.

Зураг -9  Сургалт

“ ШИНЭ АЖИЛТАН СУРГАЖ ДАДЛАГАЖУУЛАХ “ хөтөлбөрийн дагуу   “Хөдөлмөрийн харилцаа”, “Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүй”, сэдэвт  сургалтыг 26 хүнд зохион байгуулж гарын авлага тараасан. Мөн Ахмад эмч М.Урансайхан залуу эмч, мэргэжилтнүүдэд хандаж сургаалын үг айлтгаж зөвлөгөө зөвлөмжөө хуваалцсан.

  1. АНЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийн дунд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харьцаа хандлага” сэдвээр АХА тэмцээнийг зохион явуулсан. Тэмцээнд 1-р байрыг Цусны банкны сувилагч С.Ариунцэцэг 2-р байрыг Сэтгэц наркологын сувилагч Н.Энх-амгалан нар тус тус байр эзэлсэн.

11.Мэс заслын тасагт “Багаар ажиллах нь” сургалтыг  амжилттай зохион байгуулж  24 хүнийг хамруулж “Ёс зүйн нөлөөлж буй хүчин зүйл, тулгамдаж буй асуудал”-ийг өөрсдөөр нь тодорхойлуулж харилцан ярилцаж  багаар  ажиллуулсан нь  ажиллагсдыг  идэвхижүүлсэн  ажил болсон.Мөн  ЭМСайдын 2019 оны А/406 тоот тушаалаар сургалт зохион байгуулсан. 

Сургалтын төгсгөлд тасгийн хамт олон ажилдаа тогмол мөрдөж байх мөрдлөгөө тодорхойлж, сургалтын явцад бүх талаараа давуу байж бусаддаа үлгэрлэж чадсан гэмтлийн эмч Ц.Алтансүхийг ёс зүйн хэсгийн хорооноос “БИ ЭНГИЙН АМЬДРАЛЫГ СОНГОСОН” номоор урамшуулсан. 

12.Төр  захиргааны хуулийн хэлтсийн Жаргалсайхан зөвлөх “Хувийн ашиг сонирхол ба хөрөнгө орлогын мэдүүлэг” арга зүйгээр  эмч ,эмнэлгийн мэргэжилтэнүүдэд сургалтыг явуулсан нийт 35 эмч нар хамрагдсан.

13.ЭМГ-ын хуулийн зөвлөх Жадамба “Ашиг сонирхлын  зөрчил” сэдвээр эмч нарт сургалт мэдээлэл явуулсан. Нийт 35 эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд хамрагдсан.

14.Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сайжруулах зорилгоор ЭМЯамны дэргэдэх ёс зүйн хяналтын хорооны гишүүд орон нутагт ажиллаж Шинээр батлагдсан Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоол “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” , ЭМСайдын 2019 оны А/406 дугаар тушаал “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм ” ,”Эмнэлгийн мэргэжилтний харилцаа ” зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж 150 хүнийг хамруулсан.

15.Аймгийн Прокурорын газрын мэргэжилтэн сувилагч,тусгай мэргэжилтнүүдэд  “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, “Зөрчлийн тухай хууль” тогтоомжоор сургалт зохион байгуулж  60 хүнийг хамруулсан.

Ард иргэдрүү чиглэсэн ажлууд:

Эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгсдэд зориулж шторкыг бүх тасаг нэгжийн сургалтын телевизээр явуулж байна. Мөн өөрсдийн эмнэлгийн үйл ажиллагааг сурталчилсэн шторкыг бэлтгэж байна.

Тус хэсгийн хорооноос АНЭ-ийн удирдлагатай хамтран Ёс зүйтэй эмч, Ёс зүйтэй сувилагч,тусгай мэргэжилтэн, Ёс зүйтэй ажилтан “ шалгаруулахаар удирдамжийг боловсруулж батлуулж дүгнэхэд олонхийн саналаар  Ёс зүйтэй эмч номинацид гэмтэл согогийн их эмч  Ц.Алтансүх,  Ёс зүйтэй сувилагч,тусгай мэргэжилтэн номинацид амбулаторийн сувилагч  О.Мөнх-Эрдэнэ, “ Ёс зүйтэй ажилтан “ сантехникч Н.Хилчинжаргал нар тус тус шалгарч тус бүр цом 100,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан. Байгууллагаас  300,000 төгрөг зарцуулсан.

ЭМСайдын 2019 оны 19 тоот тушаалын дагуу  ёс зүйн чиглэлээр нийт  ёс зүйн чиглэлээр 17 сэдвээр нийт  490 гаруй   хүнийг хамрууллаа.

  1. “Эмнэлгийн мэргэжилтний хууль эрх зүй”
  2. “Хандлагын тухай ойлголт, харилцааны ур чадвар”
  3. “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”
  4. “Байгууллагын соёл”
  5. “Ёс суртахуун зан суртахууны тухай үндсэн ойлголт”
  6. “Байгууллагын соёл”
  7. “Ухаалаг харилцаа амжилтын үндэс”
  8. “Уучлалт ба хайр” лекц
  9. “Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүй”,
  10. “Багаар ажиллах нь “
  11. ЭМСайдын 2019 оны А/406 тоот тушаал
  12. Хөдөлмөрийн тухай хууль
  13. Зөрчлийн тухай хууль
  14. Авлигын тухай хууль
  15. Хөрөнгө орлогын мэдүүлэг
  16. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар
  17. Үйлчлүүлэгчийн эрх үүрэг

Сургалтанд оролцогчдын тоо:

  1. Эмч – 75
  2. Сувилагч – 150
  3. Тусгай мэргэжилтэн – 25
  4. Бусад ажилтан – 98
  5. Үйлчлүүлэгчид – 150

“Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүй “ сэдвээр гарын авлага хийж 14 тасагт олгосон.Мөн  бүх тасгуудад Холбогдох хууль болон ЭМСайдын тушаал шийдвэрээр файл үүсгэж  өдөр тутам уншиж судлуулж байна.

       Сургалтын үр дүн:   Ёс  зүйн сургалтын үр дүнд эмч эмнэлгийн ажилчдын өглөөний мэндчилгээ,  сэтгэл ханамж  харьцаа хандлага дээшилж, ажлын цаг ашиглалт,  ажилчдын хувцаслалт сайжирсан. Мөн 10 сарын байдлаар   ёс зүйтэй холбоотой  өргөдөл гомдол ирээгүй байна.

10.АНЭ-ийн дэргэдэх  ёс зүйн хэсгийн хорооны байгууллагын соёлыг сайжруулах ажлын хүрээнд нэгдсэн самбаруудын загварыг гаргаж  эхний ээлжийн Ёс зүйн самбарыг шинэчлээд байна.

        Мөн  эмч, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг унагаах доромжлох зэрэг  Заналхийлхийлэх үйллдэл гаргахгүй байхыг уриалж  самбар  гаргаж  Үйлчлүүлэгсдэд харагдахуйц ил тод байршуулсан.

8.АНЭ- ийн ажиллагсдын 9-14 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан “Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна” гар зургийн уралдаанд 9 хүүхэд оролцож эхний  3 байрыг шагнаж урамшуулсан.

9.Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан АНЭмнэлэг нь тасаг нэгжийн гэр бүл, хүүхдүүдийн төлөөллийг оролцуулан “Бид гэр бүлээрээ аз жаргалтай ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж “Чанга шивнээ” тэмцээн, хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом явуулж “Гэр бүлийн сэтгэл зүй” сургалтыг зохион байгууллаа.

Зураг -1   Гэр бүлээрээ хамтдаа

Ар гэрийнхэний дунд “Чанга шивнээ  “ хөгжөөнт тэмцээн зохион байгуулж эхний 3 байрыг шагнаж  урамшуулав.

Баруун-урт эм хангамжийн ХХК-нь тус нэгдсэн эмнэлгийн 14 гэр бүлийг витаминжуулж гарын бэлэг олгосон.

Хүүхдийн дунд “Порпори” хөгжөөнт тоглоомийг явуулж шагнаж урамшуулсан.

Эх үрсийн баярыг тохиолдуулан АНЭ-ийн ажиллагсдын 6-7 насны 50 гаруй хүүхдийг хүлээн авч Сүхбаатар аймаг тойрсон дурсгалт хөшөөнүүдээр танилцах аялалыг зохион байгуулж, Хөгжөөнт буухиа тэмцээнийг явуулж эхний 3 байрыг шагнаж урамшуулав

Ажиллагсдынхаа ар гэрт халуун дулаан уур амьсгалыг бий болгох, хамт олноо танилцуулах, бие биенээ гэсэн эвсэг баг хамт олныг бүрдүүлэх зорилгоор “эх үрсийн баяр”-ыг угтан анх удаа ажиллагсдын ар гэрийнхний дунд “гар бөмбөг”-ийн нөхөрсөг тоглолтыг зохион байгуулж эхний 3-р байрыг шагнаж урамшуулсан

Ар гэрийнхний дунд зохион байгуулсан тэмцээн

2019 оны 03-р сарын 06-ны өдрийн  прокурорын мэдэгдлийн дагуу тус нэгдсэн эмнэлэг нь “ Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг 4 зорилтын  хүрээнд  23  ажлыг  хийж  гүйцэтгэхээр  төлөвлөгөө гарган батлуулж  дээрх ажлын хүрээнд доор ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хууль эрх зүйн  мэдлэг олгох талаар:

Эмнэлгийн ажилчдад Хууль эрх зүйн талаар  мэдлэг олгох, аливаа “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”,  “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль” , “ Ухаалга харилцаа амжилтын үндэс “ сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж  тохиолдож байгаа бодит байдлын талаар нээлттэй  ярилцлага хийх зэргээр  сургалтыг Аймгийн  Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн Б.Ариунтуяа, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын авлигаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хяналт шалгалт  хариуцсан мэргэжилтэн Ж.Жаргалсайхан, хууль эрх зүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Д.Сэргэлэнбаяр нараар явуулж нийт  170 ажилчдыг хамруулж 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Ажилчдад сургалт явуулж байгаа нь                     Эмч сувилагч нарт сургалт явуулж

          Жил бүрийн 12-р сарын 10  “Хүний эрхийг хамгаалах” өдрийг угтаж үйлчлүүлэгч болон ажиллагсдад хуулийн зөвөлгөө, мэдээ мэдээллийг нэг дороос хүргэх  зорилгоор “Хууль тогтоомжийг суртачилан таниулах нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээг Аймгийн Хүний эрхийн үндэсний хороо, Цагдаа, прокурорын газар, Татварын газар, Аймгийн Шүүхийн тамгын газар, НДХэлтэс  аймгийн  хэмжээний 6 томоохон албан газруудын холбогдох мэргэжилтнүүдийг урьж зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран  ажиллалаа. Нийт  100 гаруй хүнд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

Туршлага судлах: АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны даргыг  Олон улсын Интермэд эмнэлгийн  ёс зүйн үйл ажиллагаатай  танилцаж санал бодлоо солилцсон. ЭМЯамны дэргэдэх Ёс зүйн хорооны гишүүн АУ-ны доктор, Хууль зүйн ухааны магист хуульч өмгөөлөгч хүний их эмч Цэрэнбат багшаас  ёс зүйн хэсгийн хорооны дарга гишүүд биечлэн уулзаж зөвлөгөө заавар авч  ажил үйлчилгээндээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэл ханамжийн судалгаа

Үйлчлүүлэгчдээс Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн харьцаа хандлагын судалгааг сар бүр 100  хүнээс авч дүгнэлт хийн ажиллахад  5 сарын дундаж  үнэлгээ  81% буюу 6%-иар өссөн , 11-р сарын дундаж  80% буюу 6%-иар тус тус өссөн  үзүүлэлттэй байгаа  ёс зүйн сургалт болон бүтээлч ажлууд, багаар ажилласны үр дүн  харагдаж  байна. Муу үзүүлэлт эрс буурсан  үзүүлэлт харагдаж байна.

Графикаар харуулвал:

       Амжилт: 

АНЭ-ээс  ёс зүйн хэсгийн хороог дэмжиж  санхүүгийн дэмжлэгт удирдлагаар тасралтгүй хангаж ажилласны үр дүнд  тус нэгдсэн эмнэлгийн ёс зүйн хэсгийн хороо нь ЭМГазраас зохион байгуулсан “Эерэг хандлага-эерэг иргэн”  зорилтын хүрээнд хийсэн ажлаараа Тэргүүн байр эзэлсан амжилтыг үзүүллээ.

         Дүгнэлт:

1.АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороог байгууллагын удирдлагаас дэмжиж  тодорхой хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэж хамтран ажилласны үр дүнд  ёс зүйн хэсгийн хорооны үйл ажиллагаа сайжирсан.

2.ЭМСайдын 2019 оны 19 тоот тушаалын сургалтыг сар бүр зохион байгуулж, сахилга хариуцлага сайжруулах гэрээг хүн бүртэй байгуулсны үр дүнд эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол урьд оны мөн үеэс буурсан.

Цаашид:

  • Ёс зүйн сургалтыг эрчимтэй тасралтгүй явуулж, үр дүнг тооцох
  • Тулгамдаж буй асуудлыг тухай бүр хэлэлцэж байх
  • Туршлага судлах /багаар/

 АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороо

Check Also

Ёс зүйн хороо

ёс зүйн хороо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *