ТУС НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЬ ДООРХ АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООН ДЭЭР ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
1. Эм зүйчийн ажлын байр:
• АШУҮИС-ийг Эм зүйч мэргэжлээр төгссөн
• Эм барих эрхийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй
• Харилцаа хандлагыг зөв эзэмшсэн байх.
• Англи хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн.
• Үйлчлүүлэгч мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх,сургалт явуулах чадвартай
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлдэг,харилцаа хандлага сайтай
• Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг
• Тогтвор суурьшилтай ажиллах
2.Сувилагчийн ажлын байр:
• Анагаах ухааны боловсрол олгодог их дээд, коллеж сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн
• Сувилах эрхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй.
• Харилцаа хандлагыг зөв эзэмшсэн.
• Үйлчлүүлэгч, мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх,сургалт явуулах чадвартай
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлдэг,харилцаа хандлага сайтай
• Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг
• Компьютерийн анхан шатны зохих мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет 1 хувь
• 4х6 хэмжээтэй зураг 3 хувь
• Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын нотариатаар батлуулсан хуулбар, хавсралтын хамт
• Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар
• Гурван үеийн намтар
• Хувийн гараар бичсэн өргөдөл
• Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Хугацаа: Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2020 оны 07 сарын 20-ны дотор АНЭ-ийн Хүний нөөцийн өрөөнд авчирч өгнө үү .
Холбоо барих утас 89778876