СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ТУС НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЬ ДООРХ АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООН ДЭЭР АЖИЛТАН, СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.
• Эдийн засагчийн ажлын байр:
• Их дээд сургуулийг бизнесийн удирдлага болон эдийн засгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн
• Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш зэрэгтэй ажилласан
• Эдийн засгийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах.
• Судалгаа болон мэдээлэл цуглуулах, өгөгдлийн бааз үүсгэх.математикийн загвар, статистикийн арга барилыг ашиглан мэдээлэлд дүгнэлт хийх.
• Эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын загвар гаргах, зөвлөмж боловсруулахад санал оруулах..
• Төлбөр тооцоог нарийн хянах. Нягт нямбай боловсруулж дүгнэлт гаргах, үнэн зөв байдалд баталгаа өгөх чадвартай байх.
• Эдийн засагч нь үндсэн тоо баримт, статистик дээр тулгуурлан тооцоолж өндөр түвшний математикийн аргачлалын дагуу эдийн засгийн дүгнэлтийг гаргах.
• Ажил үүргээ бусад хүмүүст танилцуулах тайлбарлах чадвартай байх. Илтгэл тавих, тайлан танилцуулах, эдийн засгийн талаар заавар зөвлөмж өгөх шаардлага гарч ирдэг.
• Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг
• Компьютерийн программ дээр ажиллах чадвар эзэмшсэн
2.Хөдөлгөөн засалчийн ажлын байр:
• Анагаах ухааны боловсрол олгодог их дээд, коллеж сургуулийг хөдөлгөөн засалч мэргэжлээр төгссөн
• Харилцаа хандлагыг зөв эзэмшсэн.
• Үйлчлүүлэгч, мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх,сургалт явуулах чадвартай
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлдэг,харилцаа хандлага сайтай
• Хувийн зохион байгуулалт сайтай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг
Бүрдүүлэх материал:
• Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын баталсан өргөдлийн маягт
• 4х6 хэмжээтэй зураг 2 хувь
• Боловсролын /Бакалаврын, магистрын, докторын/ дипломуудын нотариатаар батлуулсан хуулбар, хавсралтын хамт
• Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн хуулбар
• Гурван үеийн намтар
• Хувийн гараар бичсэн өргөдөл
• Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Хугацаа: Сонгон шалгаруулалтанд орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2020 оны 07 сарын 20-ны дотор АНЭ-ийн Хүний нөөцийн өрөөнд авчирч өгнө үү .

Check Also

Мөнгөн урамшууллыг олгох журам, шалгуур үзүүлэлтийг шинэчлэн батлах тухай



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *