№ | Хэрэгжүүлэх үйл ажиллагаа | Хугацаа | БИЕЛЭЛТ |
Хувь |
||
1.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх талаар | ||||||
1 | АНЭ-ийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хорооны веб хуудас, самбарыг тогтмол ажиллуулж, эрчимжүүлэх | Тогтмол | Сургалт, шторкыг АНЭ-ийн ёс зүйн хэсгийн хорооны вэб хуудас, болон байгууллагын самбарт байршуулж байна BBS телевизид дотрын эмч нар “ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА видео бичлэгийг байршуулсан. |
90% |
||
2 | Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёсзүй хувцаслалт ажлын цаг ашиглалтанд хяналт тавих | Улиралд 1 удаа | АНЭ-ийн эмч мэргэжилтнүүдийг хөдөлмөр хамгаалалын жигд хувцасаар хангах ажлыг зохион байгуулсан. Байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилгоор удирдлагын тасаг цагаан цамц, эмч нар цагаан цэнхэр өмд, цамц, цагаан халад, сувилагч тусгай мэргэжилтнүүд тод цэнхэр өнгийн өмд, цамц, цэнхэр эмжээртэй халадаар, үйлчилгээ болон дэмжих үйлчилгээний ажилчид ногоон өнгийн өмд ,цамц, жолооч нарт хөх өнгийн 103 тэмдэглэгээтэй гадуур хувцасаар тус тус хангаж жигдрүүлсэн. Мөн дулаан хуцасаар хангасан. /мөнгөн дүн 15,000,000. |
100% |
||
3 | Ажиллагсдын ёс зүйтэй холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авах нэгтгэх | Жилд 2 удаа | Ажиллагсадын харилцаа хандлагыг үнэлэх цахим сэтгэл ханамжийн судалгаа ,хяналтын хуудсаар үнэлэхэд аяны эхэнд 960 үйлчлүүлэгчээс санал авахад эмч нар 50,2% сайн, 39,5% дунд 10,2% нь муу гэж үнэлсэн. Сувилагч мэргэжилнүүдийг үнэлэхэд 53,6% сайн 40,1% дунд 6,2% муу гэж үнэлсэн байна.үйлчлэгч нарыг үнэлэхэд 53,3% сайн 40,7% дунд 5,8% муу гэж үнэлэгдсэн бол аяны төгсгөлд эмч 60,7% сайн 32,4 % дунд 6,8% нь муу, сувилагч нар 68,4% сайн 26,9% дунд 4,5% нь муу үйлчлэгч 69,6% сайн 25,8% дунд, 4,5% муу гэж үнэлэгдсэн хэдий ч эмч нарын хувьд харилцаа хандлага 10%-иар сайжирсан, сувилагч нар 15%-иар сайжирсан үйлчлэгч нар 16,3%-иар сайжирсан үр дүнтэй байна. |
100% |
||
4 | Эмч сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд чиглэсэн ёс зүйн сургалт зохион байгуулах | Жилийн турш | “Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” аяны хүрээнд ISО чанарын тогтолцоог сайжруулах төслийн зөвлөх багшийг урьж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хандлагаа өөрчлөх зорилгоор тасаг нэгжийн эмч, мэргэжилтнүүдэд “Ажлын байрны бүтээмж-5S” сэдэвт сургалтыг зохион байгуулж явуулсан нь ихээхэн үр дүнтэй сургалт болсон. Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны хандлагыг төлөвшүүлэх хөтөлбөрийн дагуу их эмч нарт хөтөлбөрийн дагуу цуврал сургалтыг эмч нараар “ Харилцаа хандлага “, “Хувь хүний хөгжил”, Инээмсэглэл” сэдвээр зохион байгуулсан. |
100% |
||
5 | Ёс зүйтэй эмч эмнэлгийн мэргэжилтэн шалгаруулах | Жилийн турш | Санал асуулга дуусаагүй байгаа | 70% | ||
6 | Ажиллагсдыг харилцааны ур чадварт сургах, зөвлөгөө өгөх талаар хяналтын хуудас боловсруулж хяналт тавих | Жилийн турш | “Эерэг хандлага эмчилгээний эхлэл” аяны хүрээнд “Үйл ажиллагааны үр дүнг үнэлэх хяналтын хуудас”, “Ажлын байранд дагаж мөрдөх хувцаслалт, биеэ авч явах соёл”, “Эмч ажилчдын эерэг хандлагыг үнэлэх” 3 хяналтын хуудас “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн мэдлэгийг үнэлэх” тестийг боловсруулж Ажлын байранд дагаж мөрдөх хувцаслалт, биеэ авч явах соёлыг аяны эхэнд 2 удаа 100 ажиллагсдыг үнэлэхэд эмч 78,5%, сувилагч 91,9%, үйлчлэгч 97,3% үнэлэгдсэн
бол аяны төгсгөлд хяналтын хуудсаар давхардсан тоогоор 5 удаа 221 ажиллагсдын хувцаслалтыг үнэлэхэд дундаж үнэлгээ эмч 90%, сувилагч 98%, үйлчлэгч 100%-тай үнэлэгдлээ |
|||
7 | Үйлчлүүлэгч нарт /үйлчлүүлэгчийн эрх үүрэг, сэтгэл зүйн онцлог үйлчлүүлэгчийг таних журмаар сургалтыг явуулах | 14 хоног бүр | Үйлчлүүлэгч нарт /үйлчлүүлэгчийн эрх үүрэг, сэтгэл зүйн онцлог үйлчлүүлэгчийг таних журмаар сургалтыг явуулж өдөрлөг зохион байгуулсан. 5 төрлийн 256 ш гарын авлага тарааж 182 үйлчлүүлэгч хамрагдсан | 100% | ||
2.Эмнэлгийн мэргэжилтний харьцаа, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр |
||||||
1 | Ёс зүйтэй баг хамт олон болох талаар багийн сургалт зохион явуулах | Жилийн турш | Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харьцаа хандлагыг сайжруулах ЭМСайдын 2019 оны А/406 дугаар тушаал, МУЗГазрын 2019 оны 33 дугаар тогтоол “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх”, 2018 оны 258 дугаар тогтоол “Сахилга хариуцлагыг сайжруулах” зорилготой бүх тасаг нэгжүүдэд сургалт хийх хуваарь гаргаад байна.Эхний ээлжинд Мэс засал, Сэтгэцийн тасгийн хамт олонтой “Багаар ажиллах нь” сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан. |
100% |
||
2. | Ажилчдад төрийн албан хаагчийн ёс зүйн сургалт зохион байгуулах | Аяны хугацаанд | АНЭ-ийн хүний нөөцийн менежер , ёс хорооны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяагаас “ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ – ХАРИЛЦАА ХАНДЛАГА сэдэвт сургалтыг тасгийн бүх ажилчдад авсан. |
100% |
||
3. | Талархалын самбар ажиллуулж үйлчлүүлэгч нараас ирсэн талархалыг эмч сувилагч ажиллагсадын цуглаан дээр танилцуулж сурталчилах | 7 хоног бүр | Аяны явцад тасаг бүр талархалын аян зарлаж “Сэтгэлийн илгээмж”-ийг эмч мэргэжилтнүүдэд эмнэлгээр үйлчлүүлэгч болон хэвтэн эмчлүүлэгсдэд сэтгэлийн үгсээ талархалын мод, самбарт байрлуулж талархсан сэтгэлээ илэрхийж байна. Нийт 621 талархал ажилчдад ирсэн. |
100% |
||
3.Үйлчлүүлэгчид чиглэсэн үйл ажиллагаа | ||||||
4 | Үйлчлүүлэгчид чиглэсэн ёс зүйн сургалт зохион явуулах | Жилийн турш | 2020 оны 02-р сард “Иргэдээ сонсоё” өдөрлөг уулзалтыг зохион байгуулж өдөрлөгийн үеэр 2019 онд хийсэн ажлын тайланг тавьж , Эрүүл мэндийн даатгал, багцын үзлэг, үйлчлүүлэгчийн эрх үүрэг зэрэг мэдээлэл хийж иргэдээс тусламж үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч холбогдох арга хэмжээг авч ажилласан. |
80% |
||
5 | Үйлчлүүлэгчийн эрх үүргийн талаар самбар хийлгэх | 2-р улиралд | Иргэдэд мэдээлэлийг үйлчлүүлэгчийн баримтлах зарчим эрх үүргийг байршуулснаас гадна орох хэсэг болон, халдварт, дотор, мэдрэл, төрөх, мэс засал, амублатори, сүрьеэгийн тасаг нэгжүүдэд “Үйлчлүүлэгчийн эрх үүрэг” – ийг ил тод байршуулсан |
100% |
||
6. | Байгуулагын угтах лавлах хэсгийг шинээр өргөтгөж, хөтчүүдийг тогтмол ажиллуулах | Тогтмол | Байгууллагын угтах лавлах хэсгийг шинээр өргөтгөж, хөтчүүдийг төрөх эмнэлгийн үүдний хэсэг, амбулатори, лабораторийн хэсгийн гадна хаалга, ЯТТ-ын үүдний хэсэг, нэгдсэн эмнэлгийн төв корпуст ажиллуулж үйлчлүүлэгчдийн халууныг үзэж гарыг халдваргүйжүүлж, амны хаалт зүүх талаар зөвлөгөө өгч ажиллаж байна. |
100% |
||
7. | Тасаг нэгжүүд үйлчлүүлэгчид чиглэсэн ая тухтай орчин бүрдүүлэх | · Эерэг хандлага –Эмчилгээний эхлэл аяны хүрээнд дотрын тасаг чөлөөт талбайг тохижуулж үйлчлүүлэгчид ээлтэй орчин бүрдүүлсэн.
· Нярайн эрчимт эмчилгээний хэсгийг 2 дахтарт нүүлгэн шилжүүлж, тохижуулан халдвар хамгааллаас сэргийлэн аюулгүй орчинг бүрдүүлсэн. · Мэс заслын тасаг аяны хүрээнд хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаан дээр үндэслэн чөлөөт талбайгаа тохижуулсан. · Сэтгэцийн тасаг Хэвтэн эмчлүүлэгчдийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Наркологийн өрөө”нд бүрэн урсгал засвар үйлчилгээ хийсэн · Уламжлалтын эмнэлэг,сүрьеэгийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгийн үүдэнд 3 сүүдрэвчийг ажилчид хийсэн. |
100% |
|||
4.. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй сахилга хариуцлага, өргөдөл гомдлын талаар | ||||||
1. | Ёс зүйн чиглэлээр ирсэн өргөдөл гомдлыг бүртгэх | Жилийн турш | ||||
2. | Өргөдөл гомдлын хариуг хуулийн хугацаанд эзэнд нь мэдэгдэх | Жилийн турш | ||||
3. | Ёс зүйн харилцаа, хандлагын зөрчил гарсан эмнэлгийн мэрэгжилтэнд хариуцлага тооцох журам” боловсруулах | ..
|
Check Also
Ёс зүйн хороо
ёс зүйн хороо