СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС 2020 ОНД ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
2020.12.24.
Дэлхийн хэмжээнд КОВИД-19 цар тахал халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан гадаад хамтын ажиллагааны чиглэлээрх сургалт эрс буурсан.
1.Гадаад сургалтанд:
1.1.Тайланд онд ЖАЙКА Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын Хүүхдийн яаралтай тусламжийн эмч, орчуулагч нарын хамт Сүхбаатар аймгийн НЭ-ийн Яаралтай тусламж, Төрөх тасгууд, сургалтын баазын талаар мэдээлэл авч “Орон нутгийн анхан шатны эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах” талаар газар дээр нь танилцаж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж цаашид хамтран ажиллах талаар ярилцсан.
1.2.2020 оны 1-р сард УАУ-ны их эмч Б.Анхбаяр нь 14 хоногийн хугацаатайгаар ЭМХТөвийн санхүүжилтээр ӨМӨЗОрны Хөх хотын Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн хорооны Уламжлалт заслын салаанд 14 хоног уламжлалт засал эмчилгээний чиглэлээр суралцан мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн.
Уг сургалтанд хамрагдсаны үр дүнд шинээр нэвтрүүлэх “5 рашааны дэвтээлэг эмчилгээг хэрхэн хийх арга техник, ямар өвчний хийх заалт”-ын талаар сургалтыг их эмч Б.Анхбаяр 3 их эмч, 11 сувилагчид онол, дадлагын хосолсон сургалтыг зохион байгууллаа. Энэ эмчилгээнд одоогийн байдлаар Өвдөгний үенд яс ургах эмгэгтэй 3 үйлчлүүлэгч хамрагдаад байна.Эмчилгээний үр дүнд өвдөлт намдах, хаван буурч хэсэг газрын цусан хангамж сайжирч зовиур намдсан учир тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллах бүрэн боломжтой байна.
1.3. АНЭ-ийн дарга Ц.Хүрэлбаатар нь БНСУ, Турк улсад АИТХ-ын шугамаар туршлага судласан.
1.4. 2019 онд НҮБ-ын хүн амын сангийн санхүүжилтээр “Эх барихын яаралттай тусламж” сургалтын ур чадварын сургалтын иж бүрэн өрөөг тохижуулсан. Уг сургалтын танхимаар ЭБЭ-ийн их эмч, нярайн эмч, эх баригч, бага эмч, сувилагч нарыг тасралтгүй суралцах, ур чадвараа нэмэгдүүлж эмч 20, эх баригч 32, бага эмч 30, нярайн сувилаг 26, сувилагч 22 удаа сургалтанд хамрагдсан. Ганцаарчилсан болон бүлгээр сургалтыг тасралтгүй хийж байна.
1.5.ДЭМБайгууллагын санхүүжилтээр орон нутагт “Сүрьеэгийн илрүүлэлт оношлогоо урьдчилан сэргийлэлт эмчилгээ халдварын хяналт сэргийлэлт “ сургалтыг 30 эмч нарт зохион байгуулсан.
2.Гадаад хөрөнгө оруулалт:
2.1.Люксенбургийн Засгийн газрын тусламжтайгаар “Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээ DAFI MAE/020 COYID-19” төслийн хүрээнд 2020 оны 11-р сард ууршуулагч аппарат 1, суурин даралтын аппарат 1, Getein 1100 анализатор , зүрхний бичлэгийн аппарат зэргийг тус тус олгож , ажиллах эмч,техникчийг 2 хоногийн төслийн сургалтанд хамруулсан.
2020 оны 11-р сараас хойш Getein 1100 анализатор аппаратыг оношлогоо шинжилгээнд ашиглаж уг аппарат нь хүний цус ,ийлдэс, сийвэнгийн дээжээс биомаркерын концентрацийг иммуннофлуоресцентын аргаар тодорхойлж D-Dimer-Гүнийн венийн тромбоз болон уушигны эмболизмын үед илрүүлнэ, HbA1c-чихрийн шижин өвчний эрсдэлтэй хүнийг илрүүлэх,хянахад хэрэглэгдэнэ, Сardiac Troponin I-Цочмог миокардит болон Титэм судасны цочмог хам шинжийг орон нутагт оношилно, NT-pro BNP-Зүрхний дутмагшил зэрэг 4 эмгэгийг оношилно. Цаашид Д витамин хэмжээг тодорхойлох боломжтой.
2.2.Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМЯ-аас ирсэн 99,900,0 мянган төгрөгний үнэтэй ирсэн зөөврийн рентген аппарат мөн Дэлхийн банкны санхүүжилттэй “ Цахим эрүүл мэнд ” төслийн хөрөнгөөр ЭМЯ-аас ирсэн 256,363,6 мянган төгрөгний үнэтэй ирсэн суурин дижитал рентген аппаратыг тус тус байршуулж тусламж үйлчилгээг үзүүлж байна.
2.3.Азийн хөгжлийн банкны “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР-5” төслийн санхүүжилтээр Аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасагт 271,8 сая төгрөгийн өртөг бүхий барилгын их засварыг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 603,9 сая төгрөгийн 13 нэр төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж нийт 875,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж , аймаг орон нутгаас дэмжиж цахилгааны эх үүсвэрт 67 сая төгрөгөөр ариутгалын тасгийг орчин үеийн арга техник технологт тулгуурлан халдвар хамгаалал, агааржуулалтын систем, дэд бүтэц, өрөө тасалгааны зохион байгуулалтыг зөв оновчтой цогцоор нь шийдвэрлэж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж мөн коронавируст цар тахлын үед эмч, эмнэлгийн ажиллагсад болон үйлчлүүлэгчдийг халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад чухал ажил болсон.
2.4.ОУ-ын чанарын гадаад үнэлгээ Австрали дахийн гематологи, биохими, клиник ийлдэс судлалын лавлагаа лаборатортай хамтран ажиллах гэрээ байгуулан шинжилгээний үнэн зөв байдал хөндлөн гадаад хяналтыг хийлгүүлж байна. Оношлогоо шинжилгээний тусламж үйлчилгээг сайжруулах, шинжилгээний чанар, үзүүлэлтийг баталгаажуулах, олон стандартыг хэрэгжүүлэх зорилгоор гадаад хяналтыг тогтмол хийлгүүлж Гемотологи,биохими,клииник-хими,бүлэгнэдтийн шинжилгээнд Австралийн олон улсын гадаад хяналтанд хангалттай сайн дүнтэй хамрагдсан.
2.5.Монгол улсад Щвейцарийн “Хүүхдийн дүрс оношлогооны нийгэмлэг”, Щвейцарийн мэс засалчдын багийн тусламжтайгаар нярайн түнхний үений дутуу хөгжлийг төрснөөс хойш 1-2 хоногт хэт авиагаар оношлон, шаардлагатай тохиолдлыг түнхний мултрал үүсэхээс сэргийлж, мэс заслын бус аргаар эмчлэх зорилготой төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Үзлэгийн түнхний үений зураг илгээж чанарын хяналт үнэлгээнд 2020 оны байдлаар 21 аймагт 8-р байранд орсон амжилт гаргасан. Үр дүн: Уг аппаратаар Түнхний ЭХО 549 нярайг харж , түнхний дутуу хөгжил 24 илрүүлж эрт үед нь эмчилгээнд хамруулсан.
ТАЙЛАН БИЧСЭН:
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР Д.ЭРДЭНЭТУЯА