- Азийн хөгжлийн банкны “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР-5” төслийн санхүүжилтээр Аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасагт 271,8 сая төгрөгийн өртөг бүхий барилгын их засварыг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 603,9 сая төгрөгийн 13 нэр төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж нийт 875,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж , аймаг орон нутгаас дэмжиж цахилгааны эх үүсвэрт 67 сая төгрөгөөр ариутгалын тасгийг орчин үеийн арга техник технологт тулгуурлан халдвар хамгаалал, агааржуулалтын систем, дэд бүтэц, өрөө тасалгааны зохион байгуулалтыг зөв оновчтой цогцоор нь шийдвэрлэж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж мөн коронавируст цар тахлын үед эмч, эмнэлгийн ажиллагсад болон үйлчлүүлэгчдийг халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад чухал ажил болсон.