Тусламж үйлчилгээнд нэг шат ахиулах зорилт тавин ажиллаж байна. Орон нутагт дурангийн мэс заслыг хөгжүүлэх , нутагшуулах, хамтран ажиллах гэрээний хүрээнд Төрийн шагналт,АШУ ны доктор,профессор, МУ ын хүний гавъяат эмч, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн, Төрийн шагналт, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн,дурангийн мэс засалчдын нийгэмлэг ийн ерөнхийлөгч, МУ ын зөвлөх эмч клиникийн профессор С.Эрдэнэ болон холбогдох эмч мэргэжилтнүүдтэй баг АНЭмнэлэгт дурангийн мэс заслыг амжилттай хийж эмч,мэргэжилтнүүдэд онол дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа. Цаашид эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд сургаж хөгжүүлэх ,хамтран ажиллах, Амёрикийн мэс засалчдын нийгэмлэг, гэмтлийн салбар зөвлөлтэй хамтран гаргасан “ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ЛАВШРУУЛСАН ТУСЛАМЖ” мэргэжлийн номуудыг хандивлаж эмч нарыг мэргэжлийн зэрэг цол хамгаалах болон мэдлэг дээшлүүлэхэд чухал ном болохыг онцгойлон хэллээ.