Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжлэх бөгөөд ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг.
Шинж тэмдгүүд:
-Хоолой өвдөх
-Ханиалгах
-өвдөх
-Үе мөч, булчин өвдөх
-Халуурах
-Ядарч сульдах
-Томуугаас хэрхэн сэргийлэх вэ?
Томуугийн вакцин гэж юу вэ?
Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий шингэн тарилга юм. Энэ нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно.
Томуугийн вакцинд хэн хамрагдах хэрэгтэй вэ?
Хөгшин настай
Хууч өвчтэй
Амьсгалын замын өвчин тусаад хүндрэх магадлалтай
Олон нийттэй ажилладаг хүмүүс
Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд хийлгэвэл зохистой
Эрүүл байхыг хүссэн хүн бүр хийлгэх боломжтой.