МЭНДЧИЛГЭЭ

Тэртээ 1942 онд Мандалын хийдэд 3 орон тоотой монгол гэрт тулгын чулуугаа тавьж байсан эмнэлэг маань өнөөдөр түүхт 80 жилийн ойтойгоо золгоод байна. Түүхт 80 жилийн ойн энэ өдөр ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд өөрийн оюун ухаан, мэдлэг туршлага, хүч чадал, амьдралынхаа алтан мөч цаг хугацаа, эрүүл мэнд бие сэтгэлээ зориулсаар ирсэн үе үеийн ахмадууд, удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан ажилчид та бүхэндээ 80 жилийн ойн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.
Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин тусалж, ажиллах нөхцөл боломжоор ханган чиглүүлж байдаг ЭМЯам, ЭМХТөв, аймаг орон нутгийн удирдлагууд, ЭМГазар, Өрх, Сумын эрүүл мэндийн төвүүд, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Бусад хамтран ажилладаг байгууллага, Хандивлагч ААНэгжүүд, байгууллагууд хамт олондоо чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Check Also

2024 ОНЫ 11 сарын СТАТИСТИК МЭДЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *