ДЭМБ-аас “Эрүүл мэнд гэдэг бол хүн зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие бялдар, сэтгэл санаа, нийгмийн амьдралын сайн сайхан байдлын цогц бүрдэл юм” гэж тодорхойлсон.
Тэгвэл “Сэтгэцийн эрүүл мэнд нь хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлнэ” гэдэг.
Сэтгэцийн эрүүл мэнд хүний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг. Сэтгэл санааны хувьд айдас, түгшүүр, сэтгэл гутрах, нойргүйдэх, архинд донтох, аливаад сэтгэл ханамжгүй байх, баяр баясалтайгаар мэдрэхгүй байх нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой ба цаашлаад хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэж болдог.
Дэлхий дахинаа жил бүрийн 10 сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жилийн уриа “Дэлхий нийтээрээ сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулахад анхааръя”?!
Хэрэв та болон таны ойр дотны хүн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл сэтгэцийн эрүүл мэндийн 24/7 1800-2000 утсанд хандаарай.