“Дэзэрэт олон улсын байгууллага” -ын Төслийн багийнхан төслийн явц, үр дүн ололттой талуудтай газар дээр нь танилцаж байна.

“Дэзэрэт олон улсын байгууллага” -ын төслөөс 2021 оны 12-р сард Аймгийн нэгдсэн эмнэлэгт 108 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мэс заслын 2-р хагалгааны өрөөг тохижуулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Төслийн багийнхан төслийн явц, үр дүн ололттой талуудтай газар дээр нь танилцаж цаашид нэн тулгамдаж буй асуудлыг талаарх санал хүсэлтээ танилцуулж ажиллалаа.Төслийн багийнхан болон төсөл хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын туслах Д.Сумъяа нарт Аймгийнхаа ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Check Also

“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ”

Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаал , ЭМЯамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн