СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭМ ЗҮЙЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
1. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
2. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах;
3. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
Тавигдах шаардлага:
1. Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг эмзүйч мэргэжлээр төгссөн байх (бакалавр);
2. Таван жилийн хугацаатай эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
3. Эерэг харилцаа хандлагатай, багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх;
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг-2%/
• Боловсролын түвшинг тодорхойлсон бүх баримт бичгүүд /нотариатаар гэрчлүүлсэн байх/
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүний нөөц бичиг хэрэг 1 давхарт 3 тоот өрөөнд 2023.01.31-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авна. Утас: 89778876
СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН
ЗАХИРГАА

Check Also

Мөнгөн урамшууллыг олгох журам, шалгуур үзүүлэлтийг шинэчлэн батлах тухай



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *