Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Байгууллагын ирсэн явсан бичгийг бүртгэх, хяналт тавих, архивын баримт бичгийг нягтлан шалгаж байнга болон түр хадгалах баримтыг ялгах, архивын баримтын данс үүсгэх баримт хөтлөх, бичиг хэргийн соёл, стандартын шаардлагад нийцүүлэн байгууллагын удирдлагыг мэдээллээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Их дээд сургууль төгссөн
• Архив, албан хэрэг хөтлөлтөөр мэргэжил олгох сургалтанд сургалтанд хамрагдсан
• Бичиг баримт боловсруулах чадвартай
• Хурдтай, ачаалал даах чадвартай
• Хандлага зөв
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
• Урьд нь бичиг хэргээр ажиллаж байсан бол давуу тал болно
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет /ТАЗ 2022 оны 600/
• Боловсролын түвшинг тогтоосон бичиг баримтууд
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Иргэний үнэмлэхний хуулбар
Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1 давхарт 3 тоот өрөө, 2023.02.01-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авна. Утас: 89778876
Сонгон шалгаруулалт:
• Компьютер болон баримт бичгийн шалгаруулалт
• Ярилцлагын шалгалт
СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА