СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ НЬ ДАРААХ СУЛ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

1.Мэдээллийн технологийн инженер
Тавигдах шаардлага:
• Мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
• Байгууллагын дотоод сүлжээ, сервер, компьютер түүний аюулгүй найдвартай ажиллагааг хангах, засварлах, оношлох, хөгжүүлэх,
• IP дотоод сүлжээг зохион байгуулах чадвартай, (сүлжээний утас татах)
• Компьютер болон түүний дагалдах хэрэгсэлийн засвар үйлчилгээ хийх чадвартай.
• Камер, галын хяналтын системийн ерөнхий мэдлэгтэй
• Багаар ажиллах чадвартай
• Ачаалал даах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
2. Эм зүйч, Клиник эм зүйч
Тавигдах шаардлага:
• Эм зүйч мэргэжлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
• Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эм барих эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
• Клиникийн эм зүйч бол давуу тал болно
• Багаар ажиллах чадвартай
• Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
• Ачаалал даах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
• Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/
• Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
Материал хүлээн авах хугацаа:
АНЭ-ийн Удирдлагын алба Хүний нөөцийн 3 номерийн өрөөнд холбоо барих утас 89778876 2023 оны 03 дүгээр сарын 20-ний өдрийн 17:00 цаг хүртэл

Check Also

Мөнгөн урамшууллыг олгох журам, шалгуур үзүүлэлтийг шинэчлэн батлах тухай



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *