АНЭ нь өөрийн санхүүжилтээр
1. Дунд чөмөгт ясны хугарлыг хадах түгжээт хадаасны суурь ком багаж
2. Дунд чөмөгт ясны төвгөр дайрсан хугарлыг гамма хадаасаар бэхлэх суурь ком багаж
3. Ясны дрилл
4. Бүх төрлийн ясны хугарлын үед яс боох кабелийн суурь ком багаж
зэрэг багажуудыг 15 орчим сая төгрөгөөр авч үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Ихэнх тохиолдолд өндөр настай хүмүүс явганаас унаж дунд чөмөгт ясыг хугалж гэмтээж ирдэг ба уг хугарлыг хадуулахаар өвчтөнд гипс тавьж 3-р шатлал ГССҮТ-д илгээдэг байсан. Уг багажуудыг авсанаар урьд өмнө нь Сүхбаатар аймагт хийгддэггүй 3-р шатлалд хийгддэг байсан яс хадах хагалгаануудыг аймаг орон нутагтааа шинээр хийж нутагшуулах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр 3-р шатлал руу УБ хотыг зорих урсгал багасах мөн ард иргэдийн цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх сайн талтай болсон байна.