🦻Дэлхий дээр сонсголын бэрхшээлтэй 466 сая хүн амьдарч байгаагаас 34 сая нь хүүхдүүд байна.
🟥 Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 20 хүн тутмын нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэнэ гэж үздэг.
👩⚕️👩⚕️Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2050 он гэхэд дэлхийн 900 сая гаруй хүн сонсголын чадвараа алдах болно гэсэн тооцоо бий.
👴👵Насжилттай холбоотой сонсгол бууралт, сонсголын алдалт үүсч байдаг ба 65-аас дээш насны гурван хүн тутмын нэгнийх нь сонсгол хэвийн бус болдог байна.
🎧🎤🥁Орчин үеийн техник технологижсон байдал, хүүхэд залуусын чихэвчний зохисгүй, хэтэрсэн хэрэглээ, осол гэмтэл, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, эм тарианы буруу хэрэглээ, гаж нөлөө зэрэг олон шалтгааны улмаас сонсгол бууралт, сонсгол алдалтын тоо нэмэгдэж байна.