Талархалын пост

2023.3.7-3.15 хүртэл Аймгийн нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагт хүүхдээ сахин хэвтлээ хүүхэд маань 40 хүрч халууран зүрх нь дэлсэн ирсэн хүлээн авахын эмч нар маань маш уриалгахнаар хүлээн авч үзсэн, Хүүхдийн эмч Дариа эмч маань та хоёр маань хэвтэж энэ муухай ханиад хатгаагаа эдгээсэн нь дээр гэж стор нээж өгч бид хоёр хэвтэхээр боллоо.Хүүхдийн тасгын Ууганаа эмч маань үзэж сайн эм тариа бичин өгч хатгаагаа сайхан дарж авлаа.👏👏 Хүүхдийн тасгын эмч сувилагч үйлчлэгч нартаа баярлалаа😍😍 Хүүхдийн тасаг маш их ачаалалтай эмч сувилагч нар маань аргагүй л бусдын төлөө нойр хоолоо хасан ажилладаг юм байнаа хааяа ч гэсэн завандаа сайхан хоол авчраад өгөх юмсан гэсэн бодол төрлөө.Мөн Сэргээн засахын тасагын эмч Н.Доржханд эмчдээ болон Sharaw Oyunbileg эмчдээ маш их баярлалаа сэргээн засахын Оюунбилэг эмч маань маш их өндөр ачаалалтай ажилладаг юм билээ ганцаараа хэдэн ч хүүхдийг шарлага, бумба, татлага хийх юм өдөрт 30-40 хүүхдийг ганцаараа энэ эмчилгээгээр эдгээн ажиллаж байх юм😍👏 Сүхбаатар Аймаг Нэгдсэн Эмнэлэгийн хамт олондоо болон Хүүхдийн тасгийн мундаг эмч сувилаг нартаа маш их баярлаж талархсанаа илэрхийлье.Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.💯💯✅✅✅

Check Also

2024 ОНЫ 11 сарын СТАТИСТИК МЭДЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *