Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан ЭМГ, АНЭ, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төв хамтран эрдэм шинжилгээ “Онол практикийн бага хурал” зохион байгуулагдлаа.

ТАЛАРХАЛ 👏👏👏
Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан ЭМГ, АНЭ, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төв хамтран эрдэм шинжилгээ “Онол практикийн бага хурал” зохион байгуулагдлаа. Тус хурал нь хүн амын дундаж наслалт, эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлд хүчин зүйлс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг судлан оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг судлан бодлого боловсруулагч шийдвэр гаргагчдыг баримт, нотолгоогоор хангах зорилготойгоор зохион байгуулагдаж 21 судлаач 8 судалгааны ажлыг хэлэлцүүлж шилдэг илтгэлүүд шалгарлаа. Тэргүүн байранд АНЭ-ийн их эмч С.Оюунболд, Д.Мөнхзул, Б.Энхзул, С.Наранцэцэг нарын “Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын шинжилгээнд МТСА-ын тархалт болон антибиотикын мэдрэг ба тэсвэржилтийг судлах нь” илтгэл Дэд байранд АНЭ-ийн лабораторийн их эмч Л.Оюунчимэг, ЭМГ-ын мэргэжилтэн Х.Батцэцэг, Э.Сансартайван нарын “Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундах вируст гепатитын халдварын тандалт, В вирусын вакцины дархлаа тогтоцын судалгаа” 3-байранд АНЭ-ийн их эмч А.Адъяасүрэн, Ц.Мөнхтунгалаг нарын “Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын сэтгэцийн зарим тулгамдсан асуудлыг судалсан нь” тус тус шалгарчээ Онол практикийн бага хуралд оролцсон бүх судлаачиддаа талархал илэрхийлье

Check Also

2024 ОНЫ 11 сарын СТАТИСТИК МЭДЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *