2019 оноос эхлэн жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгч, гэр бүл, асран хамгаалагчид чухал үүрэгтэйг онцолж, 2023 оны хувьд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг оролцуулья” сэдвийн хүрээнд “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсьё” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
АНЭ Төрөх эмэгтэйчүүд нөхөн үржихүйн тасгийн хамт олон иргэдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч болон тэдгээрийн ар гэрийн оролцоо ямар чухал талаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах 6 зорилтын хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллүүдийг өгөхийн сацуу үйлчлүүлэгчдийнхээ дуу хоолойг сонсож санал хүсэлт хүлээн авч , зөвөлгөө зөвлөмж өгч ажилсан.