
✅Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэхь тохиолдол лабораториор батлагдлаа. Тухайн батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байна.
✅Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан/-ээс лавлан харна уу.
✅Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
📌Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.
Тодруулах, лавлах зүйлсээ ☎89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Check Also
“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ”
Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаал , ЭМЯамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын …
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Албан ёсны вэб сайт