✅Найрсаг Баруун-Урт хөдөөгийн багийн үзлэг өмнөх жилүүдээс олон хүн хамрагдсан, олон төрлийн шинэ өвчлөл илэрсэн үр дүнтэй байж чадлаа.
АНЭ-н хамт олон өдөрлөгийн өдрүүдээр:
Нийт 1110 малчин иргэн үзлэгт хамрагдаж шинээр
👀ЭХО-д: элэгний хавдар 4 илэрч үүнээс 3 нь хорт хавдар.
👀Мэдрэлийн эмчийн үзлэгээр: шинээр илэрсэн өвчлөл 111 үүнээс хамгийн их илэрсэн хүзүү, нурууны өвчлөл илэрч дараагийн шатлалд явж онош тодруулах шаардлагатай 4 хүнд зөвлөгөө өгсөн.
👀 Нүдний эмчийн үзлэгт: Харааны мэдрэлийн хатингаршил 1, Зовхины эмгэг 3, Нүдний алимны эмгэг4 илэрч эмчилгээ зааж зөвөлгөө өгөв.
👀Дотрын эмчийн нийт үзлэгт: шинэ өвчлөл 50 оношлогдож хяналтанд авсан. Хамгийн ихээр оношлогдсон өвчлөл ходоодны үрэвсэл, Артерийн даралт ихсэлт байсан ба эмийн эмчилгээг зааж, зөвөлгөө өглөө.
👀Шүдний эмчийн үзлэгт: Шүд ломбодох, сувгийн эмчилгээ, цоорлоос хамгаалах түрхлэг,мэдрэгшлийн эсрэг түрхлэг зэрэг эмчилгээг хийлээ.
👀 Лаборатори шинжилгээнд: Элэгний В,С илрүүлэх шинжилгээг нийт 353 хүнд хийсэн. Үүнээс:
• В вирус эерэг- 51
• С вирус эерэг -19 илэрсэн.
👀Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:
Нийгэм эрүүл мэндийн зөвөлгөө өгөхөөр 10 төрлийн сэдвээр 618 иргэнд дараах сэдвээр зөвөлгөө мэдээлэл хүргэлээ.
• Элэгний В,С вирус
• Элэгний хатуурал
• Элэгний хавдар
• Архины хор уршиг
• Давсны хэрэглээ
• Сэтгэл гутрал
• Сэтгэл түгшилт
• Амны хөндийн эрүүл ахуй
• Жирэмсэн эхчүүдийн гепатит вирусын халдвар
• БЗХӨ гэсэн сэдвээр 500 гарын авлага бэлдэн иргэдэд тарааж зөвөлгөө мэдээлэл хүргэж ажиллаа. Мөн бэлгэвчний хэрэглээний зөв дадалыг зааж зөвөлгөө мэдээлэлийг хүргэллээ.
• БУ сумын ИТХ-тай хамтран 500 иргэнд витаминжуулалт хийж, 200ш бэлгэвчийг үнэ төлбөргүй тарааж ажиласан.
Check Also
“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ”
Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаал , ЭМЯамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын …
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Албан ёсны вэб сайт


