6512015365_1421764957190938703_n.jpg” alt=”” width=”1536″ height=”2048″ class=”aligncenter size-full wp-image-3736″ />

CHB ХХК-НЫ ХАМТ ОЛОНД:
Бидний ажиллаж, амьдарч буй орчин нөхцөлийг сайжруулахын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд ухамсарлан ажилладаг танай хамт олонд гүн талархал илэрхийлье.
Манай байгууллагын үйл ажиллагааны гол үүд хаалга болсон Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн “Хүлээн авах – Яаралтай тусламж 103”-ын төвийн гадна талбай, үүдний хэсэг удаан хугацааны турш эвдрэл, хагарал ихтэй, зорчих болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан билээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай байсан ч та бүхэн санаачилга гарган, богино хугацаанд уг талбайг засварлаж, тохижуулан бидэнд хүлээлгэн өглөө.
Та бүхний энэхүү сайхан сэтгэл, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажиллаж буй үйл хэрэг нь олон хүний талархлыг хүлээж, манай байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, өвчтөнүүд болон түргэн тусламжийн машин, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлж байна.
Цаашдын ажил үйлс тань улам өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлж, дахин баярласан сэтгэлээ илэрхийлье.
Хүндэтгэсэн,
Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хамт олон
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Албан ёсны вэб сайт
