

Нэгдсэн эмнэлгийн даргын санаачилга, Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр анагаах ухааны Энэрэл дээд сургуулийг 23 оюутан суралцаж, сувилахуйн дэд бакалавраар мэргэжил эзэмшиж төгссөнөөс 15 нь тус нэгдсэн эмнэлгийн сувилагч байна. Үүнээс сувилахуйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрхээ авсан 11 сувилагч нартаа байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүллээ.
Эдгээр сувилагч нар төгсөж ирснээр тус эмнэлгийн сувилахуйн хүний нөөцийн хангалт 90%-д хүрч байна.
Сувилагч нарын сургалтад дэмжлэг үзүүлсэн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат болон түүний тамгын газрын хамт олонд сувилагч нарын өмнөөс болон нэгдсэн эмнэлгийн хамт олны зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.
Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Шинэ сувилагч нартаа ажлын амжилт хүсье.
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг
Check Also
Монголын дотрын сувилагчдын нийгэмлэгээс эмнэлзүйн сувилахуйн тусламж үйлчилгээний сургалт зохион байгууллаа
Монголын дотрын сувилагчдын нийгэмлэгээс эмнэлзүйн сувилахуйн тусламж үйлчилгээний чадварт суралцах, эмнэлгийн мэргэжилтний харилцааны онцлог сургалтанд …
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Албан ёсны вэб сайт
