ЭХ БАРИГЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

ЭХ БАРИГЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Эх баригч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль төгссөн
• Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу эх барих эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
• Багаар ажиллах чадвартай
• Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
• Ачаалал даах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
• Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/
• Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
Та манай эмнэлэгт ажилласнаар
• Шууд төрөх тасагт ажиллуулахгүй, жирэмсний эмгэгийн тасагт бага эмчээр ажиллуулна
• Төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад ажлын байран дээрээ хамрагдах
• Гэр бүлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах
• Өдрийн_Хоолны хөнгөлөлт үзүүлэх
• Ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах
• Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн чадварлаг хамт олон сургаж зөвлөөд авна.
Материал хүлээн авах хугацаа:
• 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 17:00 цаг хүртэл
Байршил:
• Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хүний нөөц-бичиг хэрэг № 3 өрөөнд
Холбоо барих утас:
• 70518652, 94290101

Check Also

“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ”

Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаал , ЭМЯамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын …

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн