
Сүхбаатар аймгийн Аймгийн Нэгдсэн Эмнэлэг (АНЭ)-ийн дээврийн их засварын ажил эхлээд 14 хонож байна. Энэхүү ажлыг “Өвсний үндэс” хөтөлбөр болон орон нутгийн дэмжлэгтэйгээр “Ёст бэйс сервис” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 2900 м² талбай бүхий 5 блок дээврийн засварт 1тэрбум 47 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.
Засварын ажлын онцлог:
Хуучин дээврийн бүх хучилтыг бүрэн хуулж, орчин үеийн стандартад нийцсэн дулаан хадгалах материалуудаар шинэчилж байна. Үүнд хөөсөнцөр, чулуулаг, бетонон хучилт, мембран дээвэр зэрэг шинэ технологи ашиглаж байгаа юм.
Ажлын явцтай танилцах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын эрүүл мэндийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн М.Мөнхтулга, хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэсийн мэргэжилтэн А.Уянга нар газар дээр нь ирж ажилласан байна. Мөн АНЭ-ийн даргын тушаалаар холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн хяналтын баг ажлын явцыг тогтмол хянаж байна.
Засварын ажлыг 11-р сард багтаан дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр эмнэлгийн орчны дулаан, аюулгүй байдал сайжирч, үйлчлүүлэгчдэд илүү тав тухтай орчин бүрдэх юм.
Хүндэтгэсэн:
Сүхбаатар аймгийн Аймгийн Нэгдсэн Эмнэлэг
Check Also
“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ”
Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаал , ЭМЯамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын …
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Албан ёсны вэб сайт
