
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ ХАВДАР ИЛРҮҮЛГИЙН БАГАЖ, ЭЛЭГНИЙ ХАВДАРЫН ТҮЛЭГЧ БОЛОН ЭЛЭГНИЙ ЭХО АППАРАТТАЙ БОЛЛОО.
Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 152 сая төгрөг болон Дезерэт ОУБ-ын хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт элэг цөс, нойр булчирхай, хавдарын илрүүлгийн багажийг хүлээлгэж өгөв.
Элэгний хавдарын түлэгч болон элэгний эхо аппараттай боллоо. Ингэснээр орон нутагт энэ төрлийн өвчнийг 2 дахь шатанд илрүүлж эмчлэх боломжтой болж байна.
Энэхүү боломжийг олгож өгсөн Аймгийн Засаг дарга Iderbat Manlaibaatar болон Дезерэт ОУБ-ын хамт олонд талархал илэрхийлье.
СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА
Check Also
“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ”
Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаал , ЭМЯамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын …
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Албан ёсны вэб сайт
