Аймгийн Засаг даргын 2025 оны А/46 дугаар захирамжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
• Удирдлагын штаб – 1 нэгж
• Эрүүл мэндийн алба – 18 хүний бүрэлдэхүүнтэй
• Мэргэжлийн анги – 13 бүлэг, 78 хүний бүрэлдэхүүнтэй
Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 40 ортой “Хээрийн эмнэлэг”-ийг дэлгэн ажиллуулж, хээрийн эмнэлгийн үйл ажиллагааг холбогдох удирдлагуудад танилцуулан, цаашид тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав. Дадлага сургуулилтаар гамшгийн үед бэлэн байдлаа хангах, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг онол болон дадлага сургуулилтын хэлбэрээр зохион байгуулж ажиллалаа.
Гол зорилго:
• Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах
• Гамшгийн үед ажиллах, хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах
• Хээрийн 40 ортой эмнэлгийг ажиллуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх
Онцлог:
• Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн ангийн гишүүдийн 80 хувь нь шинэчлэгдсэн байсан нь “Команд штабын сургалт”-аар гамшгийн үед авах арга хэмжээний үед онол болон дадлагын сургуулалтыг хийсэн нь онцлог байлаа.
Энэхүү дадлага сургуулилтад идэвхтэй оролцсон, хангалттай сайн үнэлгээ авч ажилласан,мэргэжлийн ангийн нийт бие бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаа
Check Also
“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ”
Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/402 дугаар тушаал , ЭМЯамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын …
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Албан ёсны вэб сайт

